суббота, 2 октября 2010 г.

“Шинийг сэдэх нууц товчоо” номын хэсгээсээ татаж авахаар Share холбоос тавилаа. Хэрэв бүтнээр нь худалдаж авах бол www.book.gogo.mn дээр тавигдсан байгаа.
Нэгдүгээр бүлэг бүхлээрээ (Өмнөх үг орсон) http://www.4shared.com/file/OL1mncRD/Shiniig_sedeh_nuuts_tovchoo_I_.html
Хоёдугаар бүлэг бүхлээрээ (хавсралтууд орсон) http://www.4shared.com/file/sBSL6pX4/Snihiig_sedeh_nuuts_tovchoo_II.html


Т.Батууг




ШинэСэБО
Шинийг сэдэх нууц товчоо


Хоёрдугаар бүлэг
§ 2.1 Бидний гөжүүд тархи

Энэ бүлэгт ШинэСэБО- ыг эзэмшихийн тулд сэтгэхүйн ямар дасгал хийх тухай, ер нь энэ онолыг эзэмшвэл ямар сэтгэлгээтэй болж болох тухай өгүүлнэ. Өнөө үед эдгээр зарчмуудыг зөвхөн техникийн төдийгүй нийгмийн бусад салбарт ч амжилттай хэрэглэж байгаа юм.

Хүн нүдээр үзээгүй зүйлээ санаандаа төсөөлөхөд, эсвэл мэддэг зүйлээ шинээр, өөрөөр төсөөлж бодоход тун хэцүү байдаг. Жишээ болгож өрөмдөх гэдэг ухагдхууныг авч үзье.

Өрөмдөх гэдэг энэ үгийг уншаад л лав хамгийн түрүүнд мушгиа өрөм Таны толгойд орох биз. Газар өрөмдөх, худаг өрөмдөх гэж хэлэхэд ч мөн адил нөгөө л мушгиа хошуутай, эргүүлдэг өрөм санаанд Тань бууна. Гэтэл геолог хайгуул болон худаг усныхны ихэнхдээ хэрэглэдэг өрөм гээч нь заримдаа шал ондоо, бидний төсөөллөөр бол цүүцтэй төстэй хэлбэртэй, эргүүлдэг биш цохидог байдаг байна.

♦ Уурын тэрэг, төмөр зам гээчийг үзээгүй хөдөөгийн хүүхэд, хотын хүний амнаас сонсоныгоо төсөөлөхдөө, гөлмөн төмөр дэвссэн замаар л том төмөр машин уур савсуулан яваагаар бодсон гэдэг.(Монголын орчин үеийн уран зохиолоос)
♦ Анхны уурын тэрэгний дугуй нь хий эргэхээс сэргийлсэн иржгэр араатай, төмөр зам нь ч араандаа таарсан шүдтэй зохиогдож байсан нь сэтгэхүйн хөшүүн байдлын нэг илрэл юм.

Тэгвэл цоо шинэ зарчмаар ажиллах өрөм шинээр сэдэх хэрэгтэй боллоо гэж бодъё. Таныг шинэ зүйлийн тухай бодоход Тань одоо байгаа өрөмний тухай хуучин төсөөлөл л хамгийн их саад болдог байна. Иймд шинээр сэтгэхийн тулд хуучин зүйлийг санагдуулдаг өрөм, өрөмдөх гэгч үгсийг хэрэглэлгүйгээр өөр цоолох, нүхлэх гэх мэт үгээр солих хэрэгтэй.

Манай монголчууд ингээд, тэгээд, нөгөөдөх нь, юу яагаад, тэрийг энийг гэхчлэн буруу ярьж зөв ойлгож, хагас үгээр л харьцдаг энэ талаар арвин туршлагатай хүмүүс.

Хуучин үгс, нэр зэргийг хэрэглэх нь битгий хэл тэр тухай бодох нь ч хүртэл шинээр сэтгэхэд саад болдог байна.

Таны уншин буй энэхүү номны товчилсон болон шинээр зохиосон үгнүүд нь Танд нэлээд төвөг учруулж байгаа байх. Тухайн цагтаа МонЦаМэ болон ня-бо гэх мэт үгнүүдэд дасахад бас л төвөгтэй байсан болов уу. Цоо шинэ, бүхэл бүтэн шинжлэх ухааныг тайлбарлаж байгааг тооцвол есөн үг хэрэглэсэн нь харьцангуй цөөн юм. Энэ есөн үг нь
- Туршилт алдааны арга ТАА
- Бодис-орон Боорон
- Соронзон орон Соорон
- Цахилгаан орон Ца-орон
- Дулааны орон Ду-орон
- Төгс төгөлдөр шийдэл ТТШ
- Шинийг Сэдэх Бодлогын Онол ШинэСэБО
- Шинийг Сэдэх Бодлогын Алгоритм ШинэСАл
- Шинжлэх ухааны зөгнөл ШУЗ эдгээр юм.

♦ Манай театр урлагийн нэрт зүтгэлтэн Бөмбөгөр ногоон театрын дарга агсан Шаравдоо гуай дэлхийн оюутан залуучуудын анхдугаар их наадамд оролцохоор Герман улс руу явж байхад нь “Та тэр жүжигт тоглож байгаа шигээ Хайл Гитлер гэж мэндэлвээ, Гүден так гэдэг юм шүү, за таны ам болдоггүй шүү” хэмээн бишгүй л захиж, мань хүн ч сахлаа хөдөлгөн, амандаа “Гүден так, гүден так” гээд л гуншиж байж. Гэтэл яг хил дээр очоод бичиг баримтыг нь шалгах хүмүүс орж ирэхэд урдаас нь “Хайл Гитлер” гэж орилон угтсан гэдэг.

Олон удаагийн хичээл, хэлэлцүүлгийн явцад тусгай нэр томъёог биш энгийн хар үг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байсан байна. Өнөөгийн бидэнд бичиг цаасыг хувилах, олшруулах гэдэг үгийг сонсоод л ксерокс гэдэг үг санаанд орно, тэр битгий хэл зарим хүмүүсд шууд л Canon гэсэн компанийн нэр бодогдоно. Харин “Түмний нэг “ киноны Чимид багшид бол хувилах гэдэг үг нь бичиг үсэгтэй хүмүүсийг цуглуулж, тэднээр олон хувь хуулуулах гэж санагддаг байжээ. Мөн “Бургас чавчих байсан юм бол хангинуур сүхээ аваад явж болоогүй юм уу” гэсэн үг ч байдаг.

Сэтгэхүйн хөшүүн чанар гэж нэрлэсэн энэ үзэгдэл мэдээж техникийн системтэй холбоотой гэхээс илүү бидний, хүний өөрийнх нь төрөлх бодгаль чанараас хамаардаг нь тодорхой билээ. Иймээс шинээр сэтгэж, сэдэж байгаа аливаа зүйлд хуучнаасаа салах зорилгоор хойно өгүүлэх тусгай дасгалыг ашиглаж болно.

♦ Хүн амын өсөлт болон цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалж манай орны ХАА өөрчлөгдөх шаардлагатай болсон нь хэнд ч ойлгомжтой. Зуданд өртдөггүй, байгальдаа дараа болдоггүй, дуртай үедээ тоог нь өсгөөд, боломжгүй бол тоог нь цөөлдөг тийм ХАА-н салбар байж болох уу. Таны санаанд мэдээж таван хошуу мал дээр түшиглэсэн мал аж ахуй түрүүлж орох байх. Гэтэл ХАА гэхээр л заавал таван хошуу мал байх ёстой юу.
Онолын хувьд гахай, тахиа, туулай, зөгий, гургуул, буга, хүдэр юу ч тэжээсэн энэ нь мал аж ахуй мөн юм. Гахай, тахиа, туулай нь хурдан өсөлттэй тул эр, эм нэг хосыг л ялгаж, тэжээж өвөлжүүлээд, бусдыг заазалж, хавар нь дахиад үр төлийг нь үржүүлэх ашигтай биш үү. Зөгийн аж ахуй бүр ч ашигтай, өвөлдөө ичдэг тул зуднаас айлтгүй, нисдэг тул бэлчээрээ талхлаад байдаггүй, харин ч ургамлын ургацыг сайжруулдаг, нэг бүлийг зуны дотор нэлээн хэд болгон үржүүлнэ гэх мэт.

Шинийг сэдэхэд саад болдог сэтгэхүйн хөшүүн чанарыг арилгах, бууруулах зорилготой тусгай дасгал, үйлдэл байдаг байна. Энэ тухай хойно тусгайлан өгүүлнэ.

Хүн ямар нэгэн зүйлийг шинээр сэтгэхдээ, урьд нь мэддэг зүйлээ санаандаа төсөөлөөд, дараа нь түүнийгээ өөрийнхөөрөө сайжруулж өөрчилдэг байна. Ингэхийн оронд юунд хүрэх ёстой, ямар байвал хамгийн төгс төгөлдөр байх вэ гэдгийг эхлээд төсөөлөх нь илүү үр дүнтэй байдаг байна. Тодруулбал бодлогыг хариунаас нь бодож байгаатай адил.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад бүтээн туурвих бодлого математикийнхаас ялгаатай нь олон хариутай байж болдог. Иймд Таны олсон хариу ТТШ (төгс төгөлдөр шийдэл)- тэй заавал тохирох албагүй юм. Харин төгс төгөлдөр шийдэлтэй хэр зэрэг дөхсөнөөр уг бодлогыг хэр сайн бодсоноо Та өөрөө дүгнэж чадна.

♦ Шүд угаах зүйл эсвэл холбооны хэрэгсэл зохио гэвэл хамгийн түрүүнд Таны өөрийн хэрэглэдэг ердийн шүдний оо, утас толгойд Тань орж байвал Та бусдын л адил буруу замаар орлоо гэсэн үг. Тэгээд ч тусгай нэр томъёо битгий хэл бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг шүдний оо зэрэг зарим нэгэн нэр үг нь биднийг буруу замаар будаа тээлгэдэг. Уг нь анх монгол хэлэнд маш их нунтаг зүйлийг л оо гэж нэрлэж, өвөө эмээ маань одоогийн гутлын тосныхтой төсөөтэй хавтгай саванд савлагдсан, хуурай нунтаг цагаан өнгөтэй оо хэрэглэж байжээ. Одоогийн бид оо гэвэл нялцгай шингэн зуурмаг зүйлийг л төсөөлөн бодох байх. Гэтэл Япон улсад огт оогүйгээр угааж болдог шүдний сойз худалдаанд гарсан.
Холбооны хэрэгслийн хувьд Танд мэдээж утас л хамгийн түрүүнд бодогдоно. Утас гэдэг үг нь хүртэл утастай байсныг зааж байхад одоо зөвхөн нэр нь үлдээд утасгүй “утас” холбооны хөдөлгөөнт хэрэгсэл дэлгэрчээ.

§ 2.2 Гүйлгээ ухаанд суралцах нь

Манай ардын дунд гүйлгээ ухаантай хүн гэсэн хэллэг байдаг. Хөшүүн биш сэтгэхүйтэй хүнийг ингэж нэрлэх болов уу. “Овжин Мятав” гэдэг цуврал өгүүллэг ч байдаг. (Ш.Цэнд-Аюуш. Адтай Мятав)

Харин ШинэСэБО- д ийм сэтгэхүйг бүтээлч сэтгэхүй гэж нэрлэдэг.

Сонирхолтой нь бидний бүтээлч сэтгэхүй гэж нэрлэсэн өөрөөр уран сэтгэх гэж нэрлэж ч болох энэ чадвар нь хүүхэд насанд хамгийн сайн хөгжиж оргилдоо хүрээд нас ахих тусам буурдаг байна. Балчир хүүхэд мөлхөж сураад, дараа нь алхаж, гүйж сурдаг. Гүйж сурсан үедээ мөлхөж чадахаа больж мартдаг. Үүний адил хүүхэд насны уран сэтгэмжийн чадвар насанд хүрэгчдэд тун бага үлдэж, ихэнх үйлдлийг рефлексээрээ хийдэг болдог байна.

Шинийг сэдэхэд сэтгэхүйн хөшүүн чанарыг багасгах, гүйлгээ ухааныг хөгжүүлэх нь чухал байдаг. Учир нь хүн хуучнаасаа салж чадахгүй байгаа төдийгүй шинийг хүлээн авах чадвар муу байна.

ШинэСэБО- д бүтээлч сэтгэхүйг зориудаар хөгжүүлэх сургалтууд байдаг. Энэ сургалт нь: Хэмжээ Хугацаа Өртөг хувиргагч (цаашид ХХӨ хувиргагч гэх)-ээр хичээллэх, санааны хүрдээр зөгнөлт санаа дэвшүүлэх, шинжлэх ухааны зөгнөлт зохиол уншиж бүртгэл хийх гэх мэт байдаг.

ХХӨ хувиргагчийг авч үзэхээс өмнө эдлэл, хэрэгсэл гэсэн хоёр ухагдхуунтай танилцая.

Бид яагаад эдлэл, хэрэгсэл гэж зориудаар авч үзээд байгаагийн учир нь шинийг сэдэх зорилтоо сонгож авахад байгаа юм. Тодруулбал эдлэлийг өөрчлөх нь хэрэгслийг өөрчлөхөөс хэцүү байдаг.

Бооронг бүрдүүлэгч хоёр хэсгийг эдлэл ба хэрэгсэл гэж хуваадаг байна. Өгөгдсөн систем гол үүргээ гүйцэтгэхэд бооронг бүрдүүлэгч хоёр хэсгийн нэг нь боловсруулалтанд орж, нөгөө нь энэ боловсрогдож байгаа эдлэлээ боловсруулах хэрэгсэл болдог.

Бид ХХӨ хувиргагчаар эдлэл, хэрэгсэлийн аль алийг нь хувиргаж үзэх ёстой. Өгөгдсөн системийг илэрхийлэх гол үзүүлэлт, үйлдлийн хугацаа, үйлдлийн нийт үнийг санаандаа арав, зуу дахинаар тус тус өсгөж үзнэ. Ингэснээр системийг төлөөлж бодогддог бидний хуучин төсөөлөл эвдэрч, шинэ санаа олж авах ёстой. Энэ хувиргалт үр дүн өгөхгүй бол цааш нь үргэлжлүүлж 1000 дахин өсгөнө. Бүр хязгааргүй өсгөж, системийн хэмжээг байшин шиг, уул шиг, дэлхий шиг том болгож үзнэ.

Үйлдэл явагдах хугацааг ихэсгэж сар жил болтол удаашруулна. Өртгийг хэт ихэсгэнэ.

Үр дүн нь яаж гарав. Одоо дээрх гурван хэмжигдхүүнийг арав, зуу, мянга дахин багасгаж системийн хэмжээг молекул, атом шиг болтол багасгана. Үйлдлийн хугацааг гэрлийн хурд шиг, хоромхон зуур явагдахаар, үйлдэл өртөггүй шахам явагдахаар болгоно.

Танд ямар шинэ санаа төрөв, шинэ санаагаа хэлэлцэнэ.

Жишээ болгож өрөм гэсэн системийг ХХӨ хувиргагчаар хувиргая. Өрөм гэдэг зүйл нь бидэнд хүн өргөөд даахуйц, цахилгаанаар буюу гараар ажилладаг, тодорхой тооны үнэтэйгээр төсөөлөгддөг.
- Эхний алхам: Өрөмөө арав дахин томруулъя. Хүн өргөж даахгүй том өрөм үүснэ. Өрөмний хошуугаа ч гараар сольж чадахгүй тусгай төхөөрөмж хэрэглэх шаардлага гарна, эсвэл хошуугаа сольдоггүй, янз бүрийн нүхийг ганц хошуугаар өрөмддөг байж болох юм. Нэг санаа оллоо. Одоо өрөмдөх эдлэлээ томруулъя. Арав дахин томруулахад мэдэгдэх үр дүн өгөхгүй байна, зуу дахин томруулъя, их том эдлэл үүслээ, дээр нь өрөм суурилуулж болох нь, бас л нэг санаа. Цааш нь хязгааргүй томруулбал уул шиг том эдлэлтэй болно, уулыг яаж нүхлэх билээ. Уул нүхлэдэг арга бидэнд тохирох уу? Өрөмний маань хошуу хичнээн урт байгаад ч уулыг нүхлэж дийлэхгүй, тэгвэл ийм урт хошууны оронд туяа байж болно. Энэ нь лазер байх нь.
- Хоёрдохь алхам: Өрөмдөх хугацааг арав, зуу дахин уртасгая. Өрөмний хошууг солиход бас л хүндрэлтэй байна, сольдоггүй хошуу руу биднийг түлхэж байна.
- Гуравдахь алхам: Өрөмдөх үнэ хязгааргүй өслөө, гологдол гаргахгүй тулд маш нямбай өрөмдөх, эдлэл дээрээ өрөмдөх хэсгээ сайн тэмдэглэх хэрэгтэй, бас л нэг санаа оллоо.
- Дөрөвдэхь алхам: Өрөм болон эдлэлээ арав, зуу дахин багасгая. Хүний үс шиг нарийхан хошуутай өрөм байж болох уу? Болохгүй нь тодорхой. Дахиад жижгэсгэе, бүр молекул болгоё, молекулаар өрөмдөж болох уу, болно. Их даралттай шахсан хий юм уу шингэнээр өрөмдөж болно.
- Тавдахь алхам: Өрөмдөх хугацааг арав, зуу дахин багасгая. Өрөмний хошуу хурдан эргээд хална, шатна, хөргөх хэрэгтэй, хөргөлттэй өрөм байх нь.
- Зургаадахь алхам: Өртгийг бууруулъя, өртөггүй шахам өрөмдөх, өртөггүй олдох юу байх вэ, агаар байж болно, дахиад хийгээр, шахсан агаараар өрөмдөх санаа гарлаа.

Одоо олсон санаануудаа нэгтгэе. Хошуу нь солигддоггүй, эсвэл огт хошуугүй өөрөөр хэлбэл лазер, даралттай хий, шингэнээр өрөмддөг, өрөмдөх хэсгээ сайн тэмдэглэх зэрэг авууштай санаа гарлаа.

Энэ хувиргагчийг ашигласанаар Та системийн тухай хуучин ойлголтоос салсан байх ёстой.

§ 2.3 Хувиргах хүрд

Хүрд гэж үг нь дугуй зүйлийг илэрхийлдэг байжээ. Гэхдээ тооны үржүүлэхийн хүрд гэж дугариг зүйл биш харин хүснэгт байдгийг бид мэднэ.

ШинэСэБО- ын хувиргах хүрд нь бүтээлч дүрслэлийг хөгжүүлэх сургалтын нэг хэсэг юм. ШинэСэБО- ыг судлахгүйгээр энэ хүрдийг дангаар нь ашиглаж болохгүй. Энэ нь морио үзээгүй байж, эмнэг сургахыг номноос сурна гэсэнтэй адил юм.

Энэ хүрдний нэг тэнхлэг дээр системийн нийтлэг үзүүлэлтийг бичнэ. Жишээлбэл техникийн системийг авч үзэж байгаа бол систем, дэд систем, системийн хөгжих чиглэл, нөхөн сэргэх, эрчим хүч сэргээлт, хөдлөх арга, тархах хүрээ, удирдах хэрэгслийн түвшин, зорилго гэх мэтчлэн бичнэ. Үүнд :
1с – систем
2с - дэд систем
3с - системийн хөгжих чиглэл
4с - нөхөн сэргэх
5с - эрчим хүч сэргээлт
6с - хөдлөх арга
7с - тархах хүрээ
8с- удирдах хэрэгслийн түвшин
9с – зорилго

Эдгээр бүх үзүүлэлтээр сансрын хөлгөөс эхлээд компьютер, өрмийн суурь машин, бөөр орлох төхөөрөмж хүртэл дурын системийн шинжийг тодорхойлж чадна. Авч үзэж байгаа системээс хамааран заримдаа 5-7 үзүүлэлтийг нэмж оруулж болно.

Амьтны тухай системээр жишээ авч байгаа бол эс, эрхтэн, сүрэг, эсээс эрхтэн, нөхөн үржихүй, тэжээл боловсруулах, хөдлөх, мөлхөх, сэлэх, нисэх, хөрс, ус, шим мандал, нэг эсээс үй олон, гаригийн шим мандалын орчилд оролцох гэж тэнхлэгээ байгуулж болох юм. Үүнд :
1ж – эс
2ж – эрхтэн
3ж - сүрэг
4ж - эсээс эрхтэн
5ж - нөхөн үржихүй
6ж - тэжээл боловсруулах
7ж - хөдлөх, мөлхөх, сэлэх, нисэх
8ж - хөрс, ус, шим мандал,
9ж- нэг эсээс үй олон
10ж - гаригийн шим мандалын орчилд оролцох гэх мэт.

Нөгөө тэнхлэг нь дээрх үзүүлэлтүүдийг өөрчлөх мэхүүдийг тусгана. Ихэсгэх, багасгах, хуваах, нэгтгэх, эсрэгээр нь үйлдэх, обьектоос үүргийг нь салгах гэх мэт байж болох юм. Үүнд :
1а – ихэсгэх
2а – багасгах
3а – хуваах
4а – нэгтгэх
5а - эсрэгээр нь үйлдэх
6а - обьектоос үүргийг нь салгах гэх мэт.

Мэхүүдийн жагсаалт нэлээд их тул сургалтад 10-12 мэх л хангалттай байдаг.

Хувиргах хүрдээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх жишээ авч үзье. Бид зөгнөлт амьтан бодож олох ёстой байг.

Эхний алхам: Амьтдын нийтлэг үзүүлэлтийг тоочиж бичнэ. Энэ алхмыг бид дээр гүйцэтгэсэн. 1ж-10ж
Хоёрдугаар алхам: Хоёр тэнхлэгийн огтлолцох аль нэг нүдийг сонгон авна. Жишээ нь, нөхөн үржихүй-ихэсгэх буюу 5ж-1а гэсэн нүдийг сонголоо. Энгийн тохиолдолд амьтан маань бидний мэддэг амьтдаас илүү хурдан үржинэ.
Гуравдугаар алхам: ХХӨ үйлдэлтэй төсөөтэй аргаар сонгосон нүдний үзүүлэлтээ хувиргая. Амьтан маань зүгээр ч нэг хурдан үржих биш, бараг “гэрлийн хурдаар” үржиж, тоо томшгүй олон болно, нэг улс битгий хэл бүх дэлхийг бүрхэнэ. Цаашлаад нарны аймгийн гаригуудыг ч бүрхэнэ.
Дөрөвдүгээр алхам: Гарсан үр дүнгүүдээсээ сонгоно. Зөгнөлт зохиолчид таалагдахуйц гайгүй сайн санаа нь бүх дэлхийг амьтан бүрхэх санаа байж болно.
Тавдугаар алхам: Сонгосон санаан дээрээ эхний тэнхлэгийн үзүүлэлтүүдийг нарийвчилж ярилцана. Дэлхийг бүрхсэн амьтан маань ямар эстэй, ямархуу эрхтэнтэй, яаж сүрэглэдэг, юугаар хооллодог, хоолоо яаж боловсруулдаг, ямар орчинд амьдардаг, амьдрах орчиндоо яаж хөдлөдөг гэх мэтчлэн.

Зөгнөлт санаагаа бэлэн боллоо гэж бодохоо бүү яараарай. Одоо эсрэг системийг тодруулна. Тухайлбал энэ зохиомол амьтан яавал устах, ямар амьтнаас айдаг, яаж мөхөх, түүнийг иддэг амьтан байх уу, байвал ямар төрхтэй байх гэх мэтчлэн дараагийн махчин амьтнаа хүрдний эхний тэнхлэгээр бас хувиргана. Цаашлаад энэ махчин амьтныг өөрийг нь яаж номхотгох тухай ч бодож болно. Ингэсний дараа Та Холливудад ч худалдаж болохуйц гайгүй сайн зөгнөлт киноны санаатай боллоо.

Энэ өгүүлсэн зарчмаар шинэ реклам хийх, дизайны шинэ зохиомж гаргах гэх мэт нийгмийн салбарын бусад бодлогуудыг ч бодоход их үр дүнтэй байдаг.


§ 2.4 Шинийг Сэдэх Бодлогын Алгоритм

Төгс машин болон техникийн зөрчлийн тухай ойлголтыг ашигласнаар шинийг сэдэх бодлогыг шийдэх ажиллагааг эрс хялбарчилж болно. Төгс машин нь хайлт хийх чиглэл буюу стратегийг тодорхойлж, техникийн зөрчил нь даван туулах саадыг заадаг. Илрүүлсэн зөрчил өөрөө алга болдоггүй учир арилгах аргыг нь тодруулах шаардлагатай. Үүний тулд ганц дайралт хангалтгүй учир тодорхой дараалалтай тактикаар бодлогыг шийднэ. Чухам ийм тактикийг Шинийг Сэдэх Бодлогын Алгоритм (цаашид ШинэСАл гэж товчилно) өгдөг.

Олон оронтой тооноос квадрат язгуур гаргах баганан аргыг бид дунд сургуульд заалгадаг. Ингэж язгуур гаргахдаа баганан аргаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах дөрвөн үйлдлийг бүгдийг мэддэг байх хэрэгтэйгээс гадна тодорхой дарааллын дагуу бүх үйлдлийг хийх ёстой.

ШинэСАл нь квадрат язгуур гаргахтай л адил тодорхой дэс дарааллаар тодорхой үйлдлүүдийг хийж бодохыг шаарддаг. Эдгээр үйлдлүүдэд бооронгоор шинжлэх, зөрчлийг тодорхойлох, мэдээллийн санг ашиглах гэх мэт бид бүхний урьд нь үзсэн арга, мэх, зарчим ордог.

ШинэСАл нь шинийг сэдэх цор ганц алгоритм бишээс гадна өөрөө ч ШинэСАл -59, ШинэСАл -71, ШинэСАл -85 гэх мэт олон хувилбартай, одоо ч сайжруулагдан шинэ хувилбар гарсаар байгаа юм.

ШинэСАл-85 хувилбарыг тоймлон авч үзье. Энэ алгоритм нь Г.С.Альтшуллер агсан өөрөө биечлэн оролцож боловсруулсан хамгийн сүүлийн хувилбар бөгөөд нийт 9 хэсэг, 2 хавсралттай юм. Үүнд :
1. Бодлогыг шинжлэх
2. Бодлогын загварыг шинжлэх
3. ТТШ болон физик зөрчлийг тодорхойлох
4. Бодис-оронгийн нөөцийг хэрэглэх
5. Мэдээллийн санг хэрэглэх
6. Бодлогыг өөрчлөх болон солих
7. Фикик зөрчлийг арилгах аргыг шинжлэх
8. Олсон хариултаа хэрэглэх
9. Шийдлийн явцыг шинжлэх гэсэн хэсгүүдтэй.

Мөн дараах хавсралттай. Үүнд :
1. Бодлогын загвар дахь хэвийн сөргөлдөөний бүдүүвч
2. Физик зөрчлийг шийдэх болно.

ШинэСАл нь бидний сонирхон байгаа энэ онолын амин сүнс болдог юм. Хэдий ийм боловч номын багтаамж, зорилгоос хамааран энэ алгоритм болон бусад зарим арга, мэхүүдийг товч дурдах төдий өнгөрч байгаадаа уншигч Танаас хүлцэл эрэхийн хамт дараагийн гарах номд дэлгэрүүлэн багтаахаа амлая.

Бодлого 20. Сийлбэртэй мөнгөн аяганы гадна талын жижиг нүхнүүдээр хоолны асгарсан үлдэгдэл орж, эвгүй үнэртээд байна. Яах вэ?

Бодлого 21. Ганган жийпнүүдийн урд, хойд гупер (бампер)- т хавар, намрын цагаар хайлмагтсан цас шороотой холилдон орж хөлдснөөс хуванцар хэсэг нь эвдэрч салж унадаг. Яах вэ?

§ 2.5 ШинэСэБО дахь эсрэгцэл

Муу нь ч миний багш, сайн нь ч миний багш гэж манайхан ярьдаг. Сайн нь үлгэрлэх дуурайлал болохоос гадна, муу нь жигших загвар болно.

Энэ санааг цааш хөгжүүлбэл ТТШ- ийн эсрэг, бас төгс машин, техникийн төгс систем, Төгс Бие Хүн, Эрхэм зорилгын эсрэг ойлголтууд үүснэ. Миний дэвшүүлж байгаа эдгээр эсрэг ойлголтуудыг дурдвал, Хамгийн муу шийдэл, Техникийн бүтэлгүй систем, Хамгийн муу машин, Хамгийн муухай хүн гэх мэт.

Сонирхолтой нь зарим нэг ойлголтууд ШинэСэБО- ын дотор болон гадна урьд нь үүсч бий болсон явдал юм. Жишээ нь: Муухай англи хүн, Муухай америк хүн, Муухай монгол хүн (С.Бат-Эрдэнэ) гэсэн ном бий. Цаашдаа Муухай хүн төрөлхтөн гэж ном ч байх магад. Мөн Англи зэрэг улсад “Хэрэггүй төслийн клуб” гэж байдаг байна. Энэ клуб нь хэнд ч, юунд ч хэрэггүй төслүүдийг цуглуулдаг юм байна.

ШинэСэБО- д ч эсрэг ойлголтууд бий. Ашигтай орон- хортой орон, систем- эсрэг систем цаашилбал ШинэСэБО- ын гол амин сүнс болох зөрчлийг олох нь ч эсрэгийг олж байгаа явдал, бүр цаашилбал ШинэСэБО маань ч өөрөө ТАА- ын эсрэг онол болж үүссэн гэж үзэж болно.

Энэ бүх эсрэг нь олох ёстой, тодорхойлох ёстой Төгс зүйлийн маань эсрэгцэл болсноороо Төгс зүйлийн Төгөлдөр чанарыг улам тодотгож байна.

§ 2.6 Г.С.Альтшуллерийн товч намтар

Генрих Саулович Альтшуллер
1926.10.15 – 1998.09.24

Монголоор Шинийг Сэдэх Бодлогын Онол буюу ШинэСэБО гэж миний товчилж нэрлэсэн энэ онолыг үндэслэн зохиогч Генрих Альтшуллер 1926 онд Ташкент хотод сэтгүүлчийн гэр бүлд төржээ. Г.С.Альтшуллер Баку хотод амьдралынхаа ихэнхийг өнгөрүүлж 1998 онд Петрозаводск хотод нас барсан.



1974 онд Мосфильм студид бүтээсэн “Алгоритм изобретения” хэмээх баримтат киноны кадраас. (Гэрэл зургийг www.altshuller.ru сайтаас авч ашиглалаа.)

Дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд Азербайжаны аж үйлдвэрийн дээд сургуульд элссэн ч нэгдүгээр дамжаанаасаа Улаан Армид сайн дураараа явжээ. 1946 онд Агаарийн цэргийн сургуулийг дүүргэж, Баку хот дахь Каспийн усан флотын шинэ санаачлагын хэлтэст патент судлаач, химийн тасгийн захирагчаар алба хаажээ. Энд ажиллаж байхдаа шинийг сэдэх талаар зөвлөгөө өгөх шаардлага анх гарсан гэдэг.

Багаасаа л шинийг сэдэж, анхны шинэ бүтээлийн гэрчилгээгээ 17 настайдаа усанд шумбах аппаратаар авч, кальцийн карбидаар ажилладаг тийрэлтэт хөдөлгүүр бүхий завь, галаар шүршигч буу, хий-дулаанаас хамгаалах скафандр зохион бүтээжээ. Мөн өөрийнхөө анхны бүтээлийн туршигч нь байв. 1950 он гэхэд шинэ бүтээлийн тоо нь арваас хол давжээ.

♦ Арван жилд сурч байхдаа усан онгоцны болон химийн гэсэн дугуйлангуудад нэгэн зэрэг явж улмаар төгсөлтийн шалгалтуудаа өгөх цагт нэг сумаар хоёр туулай буудахаар, ө.х. химийн хөдөлгүүртэй хурдан завь зохион бүтээхээр шийджээ. Санаа нь ч үнэхээр энгийн байсан нь, битүү саванд кальцийн карбид хийж дээрээс нь ус нэмэхэд ацителен үүсч улмаар гал өгөхөд энэхүү тийрэлтэт хөдөлгүүр нь завийг урагшлуулна. Санаагаа хэрэгжүүлэхдээ загвараа цаасаар хийлгүй, ажиллах чадвартай нэг хүний даацтай хөнгөн завь бүтээжээ. Завиа бэлэн болгоод багавтар цөөрмийн эрэг дээр туршигч маань хөдөлгүүртээ гал өгвөл анхандаа ажиллахгүй байж байснаа завь нь гэнэт ёстой л тийрэлтэт хөдөлгүүртэй юм шиг ухасхийж мань хүнийг золоор авч шиджээ. Золоор гэдгийн учир нь өнөөх завь тэр чигээрээ хурдалсаар цөөрмийг гаталж нөгөө эргийг мөргөн дэлбэрчээ...

1946-48 оны үеэс амьдралын зорилго нь ШинэСэБО- ын боловсруулалт болов. ШинэСэБО -ын гол мөрдлөг нь: техникийн системүүд тодорхой хуулиудаар хөгждөг, эдгээр хуулийг тодруулж шинийг сэдэх бодлогыг шийдэхэд хэрэглэж болно. ШинэСэБО- ыг үүсгэж хөгжүүлэхэд, эцэст нь бүтээлч сэтгэлгээний онолыг бий болгоход Г.С.Альтшуллер өөрийн ухамсарт амьдралынхаа ихэнхийг, бараг 50 жилээ зориулжээ.

Тэрээр 1948 онд Сталинд нэгэн нөхрийн хамтаар захиа бичиж ЗХУ дахь шинийг санаачилж байгаа байдлыг эрс шүүмжилжээ. 1950 онд түүнийг баривчилж, шүүлгүйгээр 25 жилийн ял өгчээ. Дөрвөн жил хорьсоны дараа цагаатгаж суллахад Баку хотдоо буцан ирж 1990 он хүртэл амьдарчээ.

♦ Сталинд бичсэн захианы “хариу” маш хурдан ирсэн нь, засан хүмүүжүүлэх лагерьт хорих ял байжээ. Хоригдож байхдаа хоногоор шагнуулах хэдий ч нормт ажлын хүндийг дийлэхгүйгээ ойлгоод үхэх ялтнуудын байдаг хэсэг рүү шилжжээ. Энэ хэсгийн хоригдлууд нь ихэвчлэн биеийн хүчний ажил хийх тэнхэлгүй их дээд сургуулийн багш, профессор, эрдэмтэн голцуу хөгшчүүл байж, тэд хийх ажилгүйгээс өдөр болгон нэг хоёроор нас бардаг байжээ. Г.С.Альтшуллер тэдгээр эрдэмтдээс суралцах хуваарь гаргаад “ганц оюутантай их сургууль” байгуулснаас нь хойш дахиж нэг ч хүн нас бараагүй гэдэг.

Туурвин бүтээх онолоор нийтлүүлсэн анхны өгүүллэг “Туурвин бүтээх онолын сэтгэл зүй” нь 1953 онд хэвлэгдсэн юм. Өгүүлэлдээ анх ШинэСАл (шинийг сэдэх бодлогын алгоритм)-ийн тухай дурдаж, ШинэСАл- аа хөгжүүлэхэд 40 жил ажиллажээ. ШинэСэБО- ын анхны номоо 1961 онд хэвлүүлжээ.

Цагаатсан хэдий ч хоригдож байсан хүнд хийчихмээр ажил тийм амар олддоггүй, зөвхөн түр хийх ажил л олддог байжээ. Ийм нөхцөлд Г.С.Альтшуллер амьдралаа залгуулах хөдөлмөрийг бүтээлч бодлого байдлаар: “Ажил хийж болохгүй, гэхдээ ажил хийх хэрэгтэй” гэж томъёолжээ. Бодлогынхоо хариуг “Зөгнөлт зохиол бичих хэрэгтэй” хэмээн олоод анхны “Икар ба Дедал” зөгнөлөө 1958 онд хэвлүүлжээ. Бүх зөгнөлт зохиолоо Г.Альтов гэсэн зохиолын нууц нэрээр хэвлүүлж байв.

1957-1959 онуудад Азербайжены Барилгын яаманд ажиллаж байхдаа ШинэСэБО- оор анхны сургалт семинараа явуулж, ТТШ гэсэн ухагдхуунаа анх томъёолсон.

1973 онд бүтээлч бодлого шийдэх практикт бооронгийн задаргааг оруулж, 1975 онд бүтээлч бодлого шийдэх стандартыг тус тус оруулжээ.

50- иад оны сүүлээр мэдээллийн сан байгуулсныхаа суурин дээр 1985 онд бүтээлч бие хүний хөгжлийн онол (цаашид БүБиХүХөО гэх)- ын гол цөм болсон бүтээлч бие хүний хөгжил, төлөвшлийн үндсэн чиглэлийг боловсруулсан байна.

1989- өөс 1998 онуудад Инновацийн Ассоциацийн Ерөнхийлөгчөөр ажиллажээ. (Дашрамд дурдахад innovation гэсэн англи үгийг монгол хэлнээ орчуулалгүй, инновац хэмээн хэрэглэж байгааг өөрөө шинэчлэгдэх, өөрөө мандах, өөрөө гэгээрэх гэж буулгах саналыг мэргэн гүүш нарт дэвшүүлж байна. Мөн соёмбо гэсэн үг ч дээрхи утгыг илэрхийлдэг билээ.)

Зөвлөлт засаг нуран унасан 1990- ээд оны үеэс түүний шавь нар гадаадад олноороо гарч, ШинэСэБО- ыг баруунд хөгжүүлснээр инновацийн чиглэлтэй компаниуд техникийн болон нийгмийн бусад салбарт амжилттай ажиллаж, улмаар энэ онолын төрөлх эх орон Оросоос ч давж гарч байна.

§ 2.7 Төгсгөлийн оронд

Чадан ядан эвлүүлж бичсэн анхны номыг маань уншсан Танд баярлалаа. Энэхүү номын маань зарим бодлого, жишээ амьдралаас тасархай, ойлгомж муутай санагдвал, оросоор Теория Решения Изобретательских Задач буюу ТРИЗ гэж товчилдог, Альтшуллер агсны үндэслэсэн энэ онолыг өөрөө сайн эзэмшээгүй мөртөө монголчууддаа хүргэхээр яарсан мөхөс миний чадвар муугийнх байж таарна, Танаас хүлцэл өчье.

Таны маш сайн мэддэг сэдэвтэй бодлогын хариу Танд таалагдахгүй, бодсоноос Тань зөрж байвал энд л шинийг сэдэх, нээлт бүтээл хийх жинхэнэ “шимтэй хөрс” байна, Таныг ирээдүй хүлээж байна гэсэн үг юм.

Та энэ номын бүх санааг нь өөрийн болгож эзэмшлээ ч шинийг сэдэхийн тулд бодож сэтгэх хэрэггүй боллоо гэж ойлгож болохгүй юм. Харин энэ онол эрхэм Танд шинийг сэдэх хүчтэй зэвсэг болно гэдэгт итгээрэй.

Ном маань Танд таалагдвал найзууддаа бэлэглэхийг бүү яараарай, ширээний номоо болгоорой, цуврал номын дараагийнхад дахин уулзах ерөөл дэвшүүлье.

Буян төгөлдөр тэгш жаргал орштугай.

2ОО5 оны хавар Архангай аймгийн
Цэнхэр сумын Харгуйтын уурхайд дуусгав.


1-р хавсралт
Бодлогуудын хяналтын хариу

Бодлого 3. Өвөө маань гүзээтэй тосыг хадаасаар хатгаж үзэхийг зөвлөсөн юм. Хөлдүү аарц мэдээж хатуу, зөөхий бол зөөлөн байна. Ер нь хуруугаараа чанга дарж үзэхэд ч ялгагдана.
Бодлого 4. Хүрээний авгай нар хөлдүү сүүг тавтын зэс зоосоор “зурж” шалгадаг байжээ. Чанар сайтай сүү тослог ихтэй учир зоосон дээр “норохгүй” бөнжигнөнө, чанаргүй тослог багатай сүү “норж” гөлийнө.
Бодлого 5. Хамгийн энгийн арга бол УАЗ-469 машиныхаа дугуйг өөрчилж, цасанд шигдэхээргүй тулах талбай ихтэй болгох юм. Том тэрэгний гадуур хаймаргүй олгойг шууд обуданд углах, эсвэл цасны мотоциклийн резинэн гинжийг тоноглож хийх гэх мэт арга байж болно.
Бодлого 6. Салхины хурдаас хамаарч өнцгөө өөрчилдөг далбаатай салхин үүсгүүр байдаг юм байна.
Бодлого 7. Тэд зүтгүүрээ модон чарган дээр тавиад Сэлэнгэ, Орхон, Туул голуудыг өгсөж мөсөн дээгүүр чирсээр Улаанбаатарт авчирчээ.
Бодлого 8. Туршлагатай жолооч нар дараах аргыг ашигладаг. Үүнд: гадуур хаймар дотор бага зэрэг бензин хийсний дараа болгоомжтойгоор чүдэнз зурж “буудуулсны” дараа насосоор хийлдэг. Мөн урьд нь хийтэй байсан дугуйны хийг нь нэмж чанга хийлээд, энэ дугуйгаа хий авахгүй байгаа дугуйтай шлангаар шууд холбож хийлэх арга байдаг.
Бодлого 9. Сүрэл, өвс зэрэгтэй холисон шар шавраар шууд байшин барьдаг “жан цохих” гэдэг арга байдаг юм байна. (“Хөдөөгийн бизнес мэдээ” сэтгүүлээс)
Бодлого 10. Дулааны эрчимээс цахилгаан гаргах ийм төхөөрөмж орос зэрэг улсад байдаг юм байна. Керосин дэнгийн гадуур угладаг зориулалттай ийм “зай” нь радио гэх мэтийг ажиллуулж чадна.
Бодлого 11. Зуухны гадаргуу нэвт гэрэлтдэг байхад л хангалттай, өөрөөр хэлбэл галд тэсвэртэй шилээр зуухаа хийнэ.
Бодлого 12. Машин тоормозлоход чиргүүл эрчээрээ түрдэг. Энэ хүчийг нь ашиглах хэрэгтэй. Зарим чиргүүлийн гаранд нь угсарсан, ийм зарчмаар ажилладаг тоормоз байдаг.
Бодлого 13. Усны урсгалын хүчийг ашиглаж, голыг гаталгадаг бярвааз байдаг. Бярваазны хошууг урсгалын эсрэг хандуулахад голын ус бярваазны хошуун дээр цохиход, бярвааз голын хөндлөн чиглэлд татлагын дагуу өөрөө шилждэг.
Бодлого 14. Бензин авах гэж байгаа машины дугуйнаас эргэлт авч ажиллуулна. Төхөөрөмжийн хийц нь машины хурдыг хэмждэг суурин төхөөрөмж шиг хэвтээ байрлалтай хоёр бул байж болох юм. Энэ булан дээр машинаа зогсоож, булаа насостойгоо холбоно. Машин араагаа залгахад насос ажиллаж, бензин шахна.
Бодлого 15. Тариа буулгах тавцанг өмнөх бодлогын хариутай адил бултай төхөөрөмжөөр тоноглоно.
Бодлого 16. Хяналтын хариулт одоохондоо байхгүй.
Бодлого 17. Насосоо өөрийг нь “хөвдөг” болгож, завин дээр тоноглоно.
Бодлого 18. Насос нь устай харьцахгүйгээр усаа сордог тийм насосыг сонгоно. Вакуум насос ч байж болох юм.
Бодлого 19. Компьютерт “эргэлддэг” механик диск хэрэглэхээ больж, флаш ашиглаж байгаа, ийм флаштай машины хөгжим удахгүй үйлдвэрлэгдэх байх.
Бодлого 20. Мөнгөн аягаа анх хийхдээ цутгамал ёроолыг нь хөнгөн, гадна орчинд тэсвэртэй материалаар урьдчилан дүүргэнэ. Ийм материал нь сүүлийн үед барилгад хэрэглэдэг шахдаг хөөс байж болно.
Бодлого 21. Гупер (бампер)-ийн дотор талыг шахдаг хөөсөөр урьдчилан дүүргэнэ. Эсвэл энэ зайг ашиглан багажны сав хийнэ.

2-р хавсралт
Зарим физик үйлчлэл болон үзэгдлийг шинийг сэдэх бодлогод хэрэглэх хүснэгт
(Альтшуллер Г.С. Творчество как точная
наука номноос авч ашиглалаа.)


Шаардагдаж буй үйлчлэл, шинж Физикийн үзэгдэл, үйлчлэл, хүчин зүйл, арга
1. Дулааныг хэмжих Дулааны тэлэлт ба түүгээр өөрчлөгддөг өөрийн хэлбэлзлийн давтамж. Илч-дулааны үзэгдэл. Цацаргалтын спектр. Бодисын оптик, цахилгаан, соронзон шинжийн өөрчлөлт. Кюрийн цэгийг дайрсан хувиралт. Гопкинс ба Баркхаузений үйлчэл
2. Дулааны хэмийг бууруулах Төлөв хувиралт. Жоуль-Томсоны үйлчлэл. Ранкийн үйлчлэл. Соронзон дулааны үзэгдэл. Илч-дулааны үзэгдэл.
3. Дулааны хэмийг өсгөх Цахилгаан соронзон нөлөөлөл. Хуйларсан гүйдэл. Гадаргуугийн үйлчлэл. Диэлектрик халаалт. Электроноор халаалт. Цахилгаан цэнэгжүүлэлт. Цацаргалтыг бодисоор шингээх. Илч-дулааны үзэгдэл.
4. Дулааны хэмийг тогтворжуулах Төлөвийн хувиралтууд (Кюрийн цэгийг дайрсан хувиралтыг оролцуулна)
5. Обьектийн шилжилт ба
байрлалыг тогтоох Гадаад оронг хувиргадаг (люминофорууд) болон өөрийн оронг үүсгэдэг (ферросоронзон) хялбар илрэх тэмдэг- бодисуудыг оруулах. Гэрэлтэх ба гэрэл ойлгох. Фото үйлчлэл. Хэв гажилт. Рентген ба радио идэвхит цацаргалт. Люминесценц. Цахилгаан ба соронзон оронгийн өөрчлөлт. Цахилгаан цэнэгжүүлэлт. Допперийн үйлчлэл
6. Обьекийн шилжилтийг удирдах Обьектод буюу обьекттой холбосон ферро соронзонд соронзон оронгоор үйлчлэх. Цэнэглэгдсэн обьектод цахилгаан оронгоор үйлчлэх. Хий ба шингэнээр даралтыг дамжуулах. Механик хэлбэлзэл. Төвөөс зугатах хүчнүүд. Дулааны тэлэлт. Гэрлийн даралт
7. Хий ба шингэний хөдөлгөөнийг удирдах Капилляр чанар. Осмос. Томсын үйлчлэл. Бернуллийн үйлчлэл. Долгиолог хөдөлгөөн. Төвөөс зугатах хүчнүүд. Вайссенбергийн үйлчлэл
8. Аэрозоль урсгалыг удирдах (тоос, утаа, манан) Цахилгаанжуулалт. Цахилгаан ба соронзон орон. Гэрлийн даралт
9. Хольцыг хутгах. Уусмал үүсгэх Хэт авиа. Кавитац. Диффуз. Цахилгаан орон. Ферро соронзон бодистой хослуулсан соронзон орон. Электрофорез. Солюбилишүүлэх
10. Хольцыг ялгах Цахилгаан ба соронзон сепарац. Цахилгаан ба соронзон орны үйлчлэлд чичирч буй тусгаарлагч- шингэний нягтын өөрчлөлт. Төвөөс зугатах хүчнүүд.
Сорбц. Диффуз. Осмос
11. Обьектийн байрлалыг тогтворжуулах Цахилгаан ба соронзон орон. Цахилгаан ба соронзон оронд хатуурдаг шингэнд тогтоох. Гироскопын үйлчлэл. Тийрэлтэт хөдөлгөөн
12. Хүчний үйлчлэл. Хүчний тохируулга. Их даралт үүсгэх Ферро соронзон бодисоор дамжуулж соронзон оронгоор үйлчлэх. Төлөв хувиралт. Дулааны тэлэлт. Төвөөс зугатах хүчнүүд. Соронзон оронд буй соронзон ба цахилгаан дамжуулдаг чичирч байгаа шингэний нягтыг өөрчлөх замаар гидростатик хүчийг өөрчлөх. Тэсрэх бодис хэрэглэх. Цахилгаан шингэний үйлчлэл. Оптик- шингэний үйлчлэл. Осмос
13. Үрэлтийг өөрчлөх Жонсон-Рабекийн үйлчлэл. Цацаргалттай харилцан үйлчлэх. Крагелийн үзэгдэл. Хэлбэлзэл
14. Обьектийг эвдэх Цахилгаан цэнэгжүүлэлт. Цахилгаан шингэний үйлчлэл. Резонанс. Хэт авиа. Кавитац. Нөлөөллийн цацаргалт
15. Механик ба дулааны эрчмийг нөөцлөх Уян хэв гажилт. Гироскопийн үйлчлэл. Төлөв хувиралт
16. Эрчим дамжуулалт :
Механик, дулаан, цацрагын, цахилгаан Хэв гажилт. Хэлбэлзэл. Александрийн үйлчлэл. Долгиолог хөдөлгөөн, үүнд цохих долгион. Цацаргалт. Дулаан дамжуулалт. Конвекц. Гэрэл ойлгох үзэгдэл (гэрэл дамжуулагч). Нөлөөллийн цацаргалт. Цахилгаан соронзон нөлөөлөл. Хэт дамжуулал
17. Хөдөлгөөнтэй (хувирдаг) болон хөдөлгөөнгүй (хувирдаггүй) обьектууд хооронд харилцан үйлчлэл тогтоох Цахилгаан соронзон орон ашиглах (“бодисуудын “ биш “оронгуудын” холбоонд шилжих)
18. Обьектийн хэмжээг хэмжих Хэлбэлзлийн өөрийн давтамжийг хэмжих. Цахилгаан ба соронзон тэмдэгээр тэмдэглэх ба бүртгэх
19. Обьектуудын хэмжээний өөрчлөлт Дулааны тэлэлт. Хэв гажилт. Соронзон ба цахилгаан стрикац. Пьезо цахилгаан үйлчлэл
20. Гадаргуугийн шинж ба байдлын хяналт Цахилгаан цэнэгжүүлэлүт. Гэрэл ойлголт. Электроны эмисс. Маурын үйлчлэл. Цацаргалт
21. Гадаргуугийн шинжийн өөрчлөлт Үрэлт. Адсорбц. Диффуз. Баушенгерийн үйлчлэл. Цахилгаан цэнэгжүүлэлт. Механик ба акустик хэлбэлзэл. Хэт ягаан цацаргалт
22. Эзлэхүүн дэх шинж ба байдлын хяналт Судлаж байгаа бодисуудын шинж ба байдлаас хамаардаг өөрийн оронг үүсгэдэг (ферро соронзон) болон гадаад оронг өөрчилдөг (люминофор) тэмдэг- бодисуудыг оруулах. Обьектийн шинж ба бүтцийн өөрчлөлтөөс хамаарч хувийн цахилгаан эсэргүүцэл өөрчлөгдөх. Гэрэлтэй харилцан үйлчэх. Цахилгаан ба соронзон оптик үзэгдэл. Туйлширсан гэрэл. Рентген ба радио идэвхт цацаргалт. Элезктроны парасоронзон ба цөмийн соронзон резонанс. Соронзон налархай үйлчлэл. Кюрийн цэгийг дайруулж хувиргах. Гопкинс ба Баркхаузений үйлчлэлүүд. Обьектийн өөрийн хэлбэлзлийн давтамжийг хэмжих. Хэт авиа, Мёссбауэрийн үйлчлэл. Холлын үйлчлэл
23. Обьектийн эзлэхүүнт шинжийг өөрчлөх Цахилгаан ба соронзон орны үйлчлэл доор шингэний (чичирдэг нягт, зунгааралттай) шинжийг өөрчлөх. Ферро соронзон бодис оруулах ба соронзон оронгоор үйлчлэх. Дулааны тэлэлт. Төлөв хувиралт. Цахилгаан орны үйлчлэл доор ионжуулах. Хэт ягаан, рентген, радио идэвхт цацаргалт. Хэв гажилт. Диффуз. Цахилгаан ба соронзон орон. Баушенгерийн үйлчлэл. Дулаан цахилгааны, дулаан соронзоны, соронзон оптикийн үйлчлэлүүд. Кавитац. Фото хромын үйлчлэл. Дотоод гэрлийн үйлчлэл.
24. Өгөгдсөн бүтцийг зохиох. Обьектийн бүтцийг тогтворжуулах Долгионы интерференц. Зогсогч долгион. Маурын үйлчлэл. Соронзон орон. Төлөв хувиралт. Механик ба акустик хэлбэлзэл. Кавитац
25. Цахилгаан ба соронзон орны нөлөөжүүлэл Осмос. Биеийг цахилгаанжуулах. Цахилгаан цэнэгжүүлэлт. Пьезо ба сегно цахилгаан үйлчлэл. Электрон. Электроны нэвчилт. Цахилгаан оптик үзэгдэл. Гопкинс ба Баркхаузений үйлчлэл. Холлын үйлчлэл. Цөмийн соронзон резонанс. Гиро соронзон ба соронзон оптик үзэгдэл
26. Нөлөөллийн цацаргалт Оптик- акустикийн үйлчлэл. Дулааны тэлэлт. Фото үйлчлэл. Люминесценц. Фото налархай үйлчлэл
27. Цахилгаан соронзон цацаргалтыг өдөөх Жозефсоны үйлчлэл. Нөлөөлсөн цацаргалтын үзэгдэл. Хонгилын үйлчлэл. Люминесценц. Ганны үйлчлэл. Черенковын үйлчлэл
28. Цахилгаан соронзон оронгоор удирдах Экранжуулалт. Орчны төлөвийг өөрчлөх, жишээлбэл түүний цахилгаан дамжуулалыг өсгөх болон бууруулах. Оронгуудтай харилцан үйлчлэлцэж байгаа биеийн гадаргуугийн хэлбэрийг өөрчлөх
29. Гэрлийн урсгалаар удирдах. Гэрлийг багцлах Гэрлийг хугалах ба ойлгох. Цахилгаан–соронзон оптикийн үзэгдэл. Фото налархай, Керра ба Фарадейгийн үйлчлэлүүд. Ганнагийн үйлчлэл. Франц-Келдышийн үйлчлэл
30. Химийн хувирлыг идэвхжүүлэх Хэт авиа. Кавитац. Хэт ягаан, рентген, радио идэвхт цацаргалт. Цахилгааны цэнэгжүүлэлт. Цохих долгион. Мицелляр катализ


3-р хавсралт
ШинэСэБО нэр томъёоны толь
(Орос, англи, герман хувилбарыг Г.С.Альтшуллер сангийн сайтаас авч ашиглалаа.)


№ Русский English Deutsch Монгол
1. Алгоритм решения изобретательских задач (АРИЗ) Algorithm of Inventive Problem Solving (ARIZ) Der Algorithmus fuer die Loesung der erfinderischen Problemen (ARIZ) Шинийг сэдэх алгоритм (ШинэСАл)
2. Анализ вепольный (вепанализ) Substance-Field (Su-Field) analysis Die Stoff / Feld - Analyse Бооронгоор шинжлэх
3. Анти-система Anti-system Das Antisystem Эсрэг систем
4. Биологический эффект Biological effect Der biologische Effekt Био үйлчлэл
5. Бисистема Bi-system Das Bisystem Хос систем
6. Большая Неожиданность Great Surprise Die grosse Ueberraschung Их Санамсаргүй
7. Ведущая область техники Leading field of technology Die fuerende Technik-Branche Техникийн тэргүүлэх салбар
8. Веполь Su-Field Der Stofel Боорон
9. Вещественно-полевые ресурсы Substance-Field resources Die Stoff / Feld - Ressourse Бодис- оронгийн нөөц
10. Вепольная формула Su-Field formula Die Stoff / Feld - Formel Бооронгийн томъёо
11. Вещество Substance Der Stoff Бодис
12. Внешние обстоятельства External conditions Die aeussere Umstaende Гадаад байдал
13. Геометрический эффект Geometrical effect Der geometrische Effekt Геометрийн үйлчлэл
14. Главный производственный процесс Main manufacturing process Der Hauptproduktions-prozess Үйлдвэрлэлийн гол ажиллагаа
15. Графическое изображение веполя Su-Field diagram Die grafische Darstellung des Stofels Бооронгийн зурган дүрслэл
16. Графическая схема технического противоречия (ТП) Diagram (model) of a system contradiction Техникийн зөрчлийн зурган бүдүүвч
17. Достойная цель Worthy goal Das Wuerdigziel Эрхэм зорилго
18. Достройка веполя Completion of a Su-Field Die Fertigbau des Stofels Боорон гүйцээлт
19. Жизненная Стратегия Творческой Личности Life Strategy of creative individual Бүтээлч Бие хүний Амьдралын Зорилт
20. Задача-аналог Analogous problem Ижилтгэл- бодлого
21. Задача изобретательская Inventive problem Die erfinderische Aufgabe Бүтээлч бодлого
22. Задача инженерная Engineering problem Инженерийн бодлого
23. Задача максимальная (макси-задача) Maximal-problem (Maxi-problem) Томруулах бодлого (том бодлого)
24. Задача микро Micro-problem Бичил бодлого
25. Задача минимальная (мини-задача) Mini-problem Жижгэсгэх бодлого (жижиг бодлого)
26. Задачи нетиповые / нестандартные Non-routine problems Хэвийн бус, стандарт бус бодлого
27. Задачи типовые / стандартные Standard problems Хэвийн, стандарт бодлого
28. Законы развития технических систем: Laws of Technical System Evolution Техникийн систем хөгжих хуулиуд
28.1. Закон полноты частей системы Law of system completeness Системийн хэсэг бүрдэх хууль
28.2. Закон “энергетической проводимости” системы Law of “energy conductivity” Системийн “эрчим дамжих” хууль
28.3. Закон согласования ритмики частей системы Law of coordination (harmonization) of rhythms Системийн хэсгүүдийн хэлбэлзэл тохирох хууль
28.4. Закон увеличения степени идеальности системы Law of increasing degree ofsystemideality Систем төгөлдөржих хууль
28.5. Закон неравномерности развития частей системы Law of non-uniform evolution of sub-systems Системийн хэсгүүдийн өрөөсгөл хөгжих хууль
28.6. Закон перехода в надсистему Law of transition to a super-system (higher-level system) Дээд системд дэвших хууль
28.7. Закон перехода с макроуровня на микроуровень Law of transition to a micro-level Үлэг түвшингээс бичил түвшинд шилжих хууль
28.9. Закон увеличения степени вепольности Law of increasing Su-Field interactions Бооронгийн зэрэг ихсэх хууль
28.10. Закон S-образного развития Law of evolution along the S-curve S- хэлбэрээр хөгжих хууль
29. Идеальный конечный результат (ИКР) Ideal End Result (IER) Die ideale End-Loesung (IEL) Төгс Төгөлдөр Шийдэл (ТТШ)
30. Изделие Object Die Erzeugniss Эдлэл
31. Икс-элемент X-element X-Element Икс- элемент
32. Инерция мышления Psychological inertia Сэтгэхүйн хөшилт
33. Инструмент Tool Das Werkzeug Хэрэгсэл
34. Качества Творческой Личности Qualities of a creative individual Бүтээлч Бие хүний Чанар
35. Конфликты типовые Typical system conflicts (engineering contradictions, technical contradictions) Хэвийн сөргөлдөөн
36. Конфликтующая пара Conflicting pair Сөргөлдөгч хос
37. Концепция максимального движения вверх Concept of vertical mobility Өөдлөх их тэмүүллийн баримтлал
38. Машина идеальная Ideal machine Die ideale Maschine Төгс машин
39. Метод моделирования маленькими человечками Modeling with “smart little people” Жижиг хүнэнцрээр загварчлах арга
40. Модель изобретательской задачи Model of an inventive problem Бүтээлч бодлогын загвар
41. Моносистема Mono-system Дан систем
42. Многоэкранная схема Multi-screen diagram Олон дэлгэцт бүдүүвч
43. Неалгоритмические методы Non-algorithmic methods Алгоритмын бус аргууд
44. Обострение противоречия Intensification of contradiction Зөрчлийг хурцатгах
45. Оперативное время Operation time Үйлдэлт хугацаа
46. Оперативная зона Operational zone Үйлдэлт бүс
47. Оператор РВС “Size-Time-Cost” Technique ХХӨ (хэмжээ, хугацаа, өртөг) хувиргагч
48. Оператор системный System Analysis Technique Системийн хувиргагч
49. Оценка разработок по ТРИЗ Evaluation of TRIZ developments Гүйцэтгэлийн ШинэСэБО дүн
50. Поле Field Das Feld Орон
51. Полисистема Poly-system Цуглаа систем
52. Прием Inventive principle Das Verfahren Мэх
53. Прием на макроуровне Inventive principle used on a macro-level Үлэг түвшний мэх
54. Прием на микроуровне Inventive principle used on a micro-level Бичил түвшний мэх
55. Постановка задачи Problem statement Die Aufgabestellung Бодлогын өгөгдөл
56. Прогноз Forecast, prediction Die Prognose Баримжаалал
57. Противоречия (виды): Contradictions (types): Der Widerspruch Зөрчил (төрлүүд):
57.1. Противоречие административное Administrative contradiction Хэрэгжүүлэлтийн зөрчил
57.2. Противоречие техническое Technical contradiction Der technische Widerspruch Техникийн зөрчил
57.3. Противоречие физическое Physical contradiction Der physikalische Widerspruch Физик зөрчил
58. Пустота Void Хоосон
59. Развитие Творческого Воображения Development of creative imagination Бүтээлч Дүрслэлийн Хөгжил
60. Разрешение противоречия Conflict (contradiction) resolution Die Loesung des Widerspruches Зөрчлийн шийдэл
61. Разрушение веполя Su-Field breakup Бооронг эвдэх
62. Регистр НФ-идей A list of science fiction ideas ШуЗ (Шинжлэх Ухааны Зөгнөл)- ийн бүртгэл
63. Ресурсы Resources Die Ressourse Нөөцүүд
64. Сводная картотека Composite card index Хураангуй бүртгэл
65. Система техническая Technical system Das technische System Техникийн систем
66. Система приемов System of inventive principles Мэхүүдийн систем
67. Ситуация изобретательская Inventive situation Die erfinderische Situation Бүтээн туурвихуйн байдал
68. Согласование ритмики Rhythm coordination Хэлбэлзлийн зөвшилцөл
69. Специальный термин (спецтермин) Special (professional) term Мэргэжлийн нэршил
70. Стандарт (на решение изобретательских задач) Standard for solving inventive problems Бүтээлч бодлого шийдэх стандарт
71. Схемы типичных конфликтов в моделях задач Diagrams of typical conflicts in the models of problems Бодлогын загвар дахь хэвийн сөргөлдөөний бүдүүвч
72. S-образная кривая(термин активно использовался в ТРИЗ, хотя был предложен ранее другими авторами) S-curve S- хэлбэртэй муруй (хэдийгээр нэр томъёог өөр зохиогч урьд нь санал болгосон ч ШинэСэБО- д өргөн хэрэглэгдсэн)
73. Таблица основных приемов для устранения типовых технических противоречий Contradiction (conflict) matrix Техникийн хэвийн зөрчлийг арилгах үндсэн мэхнүүдийн хүснэгт
73а. Теория Развития Творческой Личности (ТРТЛ) Theory of Creative Life Strategy (TCLS) Бүтээлч Бие Хүн Хөгжих Хууль
74. Теполь T-Field Ду- орон (дулааны орон)
75. ТРИЗ TRIZ TRIZ (Theorie fuer die Loesung der erfinderischen Problemen) ШинэСэБО
76. Указатели эффектов Indexes of effects Үйлчлэл заагч
77. Уровень изобретательских задач Level of inventions Nivea der erfinderischen Aufgaben Бүтээлч бодлогын түвшин
78. Усиленная формулировка конфликта Intensified conflict (contradiction) Сөргөлдөөнийг хүчитгэж томъёолох
79. Фантограмма Fantogram Хувиргах хүрд
80. Феполь Fe-Field Соорон (соронзон орон)
81. Физический эффект Physical effect Der physikalische Effekt Физик үйлчлэл
82. Фонд Достойных Целей The Bank of Worthy Goals Эрхэм Зорилтын Сан
83. Фонд информационный TRIZ databases Мэдээллийн Сан
84. Химический эффект Chemical effect Der chemische Effekt Хими үйлчлэл
85. Четырехэтажная схема создания фантастических идей Four-level algorithm for generating sci-fi ideas Зөгнөлт санаа зохиох дөрвөн давхар бүдүүвч
86. Шаг назад от ИКР Step back from IFR ТТШ- ээс алхам ухрах
87. Эвристика Heuristics Нээлт судлал
88. Эполь E-Field Ца- орон (цахилгаан соронзон орон)
89. Эффект Effect Der Effekt Үйлчлэл

4-р хавсралт
Шинийг сэдэх мэхүүдийн товч жагсаалт

1. Бутлах мэх
А. Обьектийг үл хамаарах хэсгүүдэд хуваах
Б. Обьектийг задардаг болгох
В. Жижиг хэсгүүдийг ихэсгэх
2. Зайлуулах мэх
Саад болж байгаа эсвэл хэрэгтэй ганц зүйлээ зайлуулах
3. Хэсгийн шинжийн зарчим
А. Нэгэн төрлийн бүтцээс нэгэн төрөл бус руу шилжих
Б. Обьектийн өөр хэсгүүд өөр үүрэгтэй болох
В. Обьектийн хэсэг бүр нь өөртөө тохирсон орчинд орших
4. Тэгш бусын зарчим
5. Нэгтгэх зарчим
А. Обьектийн нэгэн төрөл буюу шилжсэн үйлдлийг холбох
Б. Обьектийн нэгэн төрөл буюу шилжсэн үйлдлийг нэгтгэх
6. Нийцлэгийн зарчим
Обьект нь янз бүрийн үүрэг гүйцэтгэснээр бусад обьектийн хэрэгцээ үгүй болох
7. Угсрах зарчим
А. Нэг нь нөгөөдөө, энэ нь бас гуравдахь дотроо байрлана.
Б. Нэг обьект нь нөгөөгөө нэвт гарах
8. Эсрэг жингийн зарчим
А. Обьектийн жинг өргөх хүч бүхий өөр обьекттой тэнцвэржүүлэх
Б. Обьектийн жинг орчинтой тэнцвэржүүлэх (хий, шингэний болон бусад хүч)
9. Урьдчилан хүчитгэх зарчим
Ажлын үед тохиромжгүй хүчлэлийг обьектод урьдчилан олгох
10. Урьдчилан гүйцэтгэх зарчим
А. Обьектод шаардлагатай өөрчлөлтийг өмнө нь хийх
Б. Обьектуудыг урьдчилж ашигтай байрлалд тараах
11. Ослоос хамгаалах дэрний зарчим
Обьектийн найдварт ажиллагааг урьдчилан ослоос сэргийлэх. Автомашины суудлын даруулга, хийн дэр мөн салхины аюулгүй шил нь энэ мэхийн жишээ болно.
12. Дүйцүүлэх зарчим
Ажлын нөхцлийг нь өргөх, буулгах шаардлагагүй болгон өөрчлөх
13. Эсрэгийн зарчим
А. Голлох үйлчлэлийн эсрэг үйлчлэлийг хэрэгжүүлэх. Малыг хөлдөөсөн тамгаар тамгалах жишээ байна.
Б. Обьектийн хөдлөдөг хэсгийг хөдлөдөггүй, хөдлөдөггүй хэсгийг хөдлөдөг болгох
В. Обьектийн хөл толгойг урвуулах
14. Бөмбөрцгийн зарчим
А. Обьектийн шулуун хэсгийг хавтгай, тэгш гадаргууг бөмбөрцөг, гонзгой, шоо хэлбэртэй хэсгийг бөмбөлөг хэлбэртэй болгох
Б. Үрэл, бөмбөлөг, ороомог ашиглах
В. Хуйлруулах, төвөөс зугатах хүч ашиглах
15. Эрчлэх зарчим
А. Обьектийн (эсвэл орчний) шинж нь ажлын үе бүрд тохирмжтойгоор өөрчлөгдөх ёстой
Б. Обьектийн хэсгүүдийг харилцан шилжихээр задлах
16. Тухайлсан буюу илүүдлийн зарчим
17. Өөр хэмжигдэхүүнд шилжих зарчим
А. Шулуунаар шилжихэд төвөгтэй бол хавтгайд шилжүүлэх
Б. Нэг давхрыг олон давхар болгох
В. Обьектийг хазайлгах, “бөөрөөр” нь хэвтүүлэх
Г. Өгөгдсөн хавтгайн эсрэг талыг ашиглах. Жишээ нь хоёр талдаа бичлэгтэй CD гарсан байна.
Д. Зэргэлдээх хавтгайд тусах гэрлийг ашиглах
18. Механик хэлбэлзлийг ашиглах
А. Обьектийг хэлбэлзэлд оруулах
Б. Хэлбэлзэж байгаа бол давтамжийг өсгөх
В. Резонансыг ашиглах
Г. Механик хэлбэлзлийн үүсгүүрийн оронд пьезо үүсгүүр ашиглах
Д. Хэт авианы хэлбэлзлийг цахилгаан соронзон талбайтай хослуулах
19. Үелэх ажиллагааны зарчим
А. Тасралтгүй ажиллагааг үечлэх
Б. Үечилсэн ажиллагааны үечлэлийг өөрчлөх
В. Импульс хоорондын зайг ашиглан өөр үйлчлэл гүйцэтгэх. Жишээ нь киноны кадр хоорондуур 25 дахь кадр гаргаж архины эсрэг эмчилгээ хийх байна.
20. Ашигтай үйлчлэл тасалдахгүй байх зарчим
А. Ажлыг тасалдалгүй гүйцэтгэх (байнга дүүрэн ачаалалтай байх)
Б. Завсрын болон хоосон явалтыг арилгах
21. Хурдасгах зарчим
Ажиллагааг эсвэл аль нэг хэсгийг нь хурдасгах
22. Хөнөөлийг эерүүлж ашиглах зарчим
А. Хөнөөлтэй хүчин зүйлийг эерэг үйлчлэл гаргахад ашиглах
Б. Хөнөөлтэй хүчин зүйлийг өөр хөнөөлтэй хүчин зүйлтэй нэмж арилгах
В. Хөнөөлтэй хүчин зүйлийн хэмжээг хөнөөлгүй болтол нэмэгдүүлэх
23. Буцах холбооны зарчим
А. Буцах холбоо оруулах
Б. Буцах холбоо байгаа бол өөрчлөх
24. Зуучлагчийн зарчим
Завсрын дамжуулагч обьект ашиглах
25. Өөртөө үйлчлэх зарчим
А. Обьект өөртөө үйлчлэх
Б. Хаягдал (эрчим хүч, бодис) ашиглах
26. Хуулбарлах зарчим
А. Олдоц ховор, үнэтэй, хэврэг обьектийг элбэг, хямд, бөхөөр солих
Б. Обьектийг гэрэл зургаар нь солих, ингэхдээ масштабыг нь өөрчлөх
В. Нүдэнд харагдахгүй гэрэл зургийг харагдах болгож өөрчлөх
27. Элэгдэх хямдхан хэсгүүдээр элэгддэггүй үнэтэй хэсгийг орлуулах
28. Механик хэсгүүдийг солих
А. Механик хэсгүүдийг оптик, акустик, “үнэрийн” болгох
Б. Цахилгаан , соронзон, цахилгаан-соронзон үйлчлэл
В. Хөдлөхгүй хэсгийг хөдлөх, тодорхой бүтэцгүйг бүтэцтэй болгох
Г. Соронзон чанартай материалын хослол ашиглах
29. Хий болон шингэний хийц ашиглах
Обьектийн хатуу хэсгийн оронд хий, шингэн ашиглах
30. Нимгэн бүрхүүл, хальс ашиглах
А. Эзлэхүүнт обьектоос бүрхүүл, хальс руу шилжих
Б. Обьектийг гадна орчноос нимгэн бүрхүүл, хальс хэрэглэн тусгаарлах
31. Сүвэрхэг материал хэрэглэх
А. Обьектийг сүвэрхэг хийх
Б. Хэрэв сүвэрхэг байсан бол сүвийг өөр бодисоор дүүргэх
32. Будгийг өөрчлөх зарчим
А. Обьектийн эсвэл орчны будгийг өөрчлөх
Б. Обьектийн эсвэл орчны тунгалаг чанарыг ихэсгэх
В. Харагдахдаа муу обьектийг нэмж будах буюу ажиллагаанд будагч нэмэлт нэмэх
Г. Хэрэв будагч нэмэлт байсан бол тэмдэгт атом ашиглах
33. Нэгэн төрөл байх зарчим
Харилцан үйлчлэх обьектууд ижил буюу төстэй материалаар хийгдэх
34. Хэсгүүдийг огтлох, сэргээх зарчим
А. Обьектийн үүргээ гүйцэтгэсэн хэсэг нь огтлогдох, уусах, уурших замаар хаягдах. Жишээ нь сансрын угсраа пуужин ажиллаад дуусахаараа хаягддаг.
Б. Обьектийн зарцуулагдсан хэсгийг ажлын явц дунд сэргээх
35. Обьектийн физик- химийн үзүүлэлтийг өөрчлөх
А. Обьектийн агрегат төлөвийг өөрчлөх
Б. Концентрацийг өөрчлөх
В. Уян чанарыг өөрчлөх
Г. Дулааны хэмийг өөрчлөх
36. Төлөв хувиралтыг хэрэглэх
Төлөв хувиралтын үеийн эзлэхүүнээ өөрчлөх, дулаан шингээх, ялгаруулах гэх мэт үзэгдлийг хэрэглэх
37. Дулааны тэлэлтийг ашиглах
А. Материалын дулааны тэлэлтийг ашиглах
Б. Дулааны тэлэлтийг ашиглаж байгаа бол янз бүрийн тэлэлттэй материал ашиглах
38. Хүчтэй исэлдүүлэгч ашиглах
А. Ердийн агаарыг баяжуулах
Б. Баяжсан агаарыг хүчилтөрөгчөөр солих
В. Агаар, хүчилтөрөгчтэй ион цацаргалтыг хамтатгах
Г. Озонжуулсан хүчилтөрөгч хэрэглэх
Д. Озонжуулсан хүчилтөрөгчийг озоноор солих
39. Саармаг орчинг хэрэглэх
А. Ердийн орчинг инертийн болгож өөрчлөх
Б. Ажиллагааг вакуумд явуулах
40. Зохиомол материал хэрэглэх
Нэгэн төрөл материалаас зохиомол материалд шилжих

Ашигласан хэвлэл

1. Муслин. ХХ зууны машин
2. Альтшуллер Г.С. Алгоритм изобретения. М. :Московский рабочий, 1973.
3. Альтшуллер Г.С. Творчество как точная наука. М.: Советская радио, 1979.
4. Альтшуллер Г.С. Найти идею. Введения в теорию решения изобретательских задач. Новосибирск: Наука, 1986.
5. Альтшуллер Г.С. Введение в ТРИЗ. Основные понятия и подходы. (электрон ном)


5-р хавсралт
Шинийг Сэдэх Бодлогын Онолын
гадаад сайтууд

Шинийг Сэдэх Бодлогын Онолын англи хэлээрх сайтууд
The Thinking Approach (En)
The Altshuller Institute (En)
ASI American Supplier Institute (En)
Ideation — TRIZ Home Page (En)
Insytec B.V.: Quality and Innovation Knowledge Management (En)
Invention Machine Corporation Homepage (En)
TRIZ Journal (USA) (En)
Institute of Innovative Design (En)
Technical Innovation Center (En)
Tips (Europe) (En)
TRIZ Group Training and Consulting in TRIZ Methodology(En)



Шинийг Сэдэх Бодлогын Онолын орос хэлээрх сайтууд
Сайт компании "ТРИЗ-профи" (Ru)
Лаборатория образовательных технологий "Универсальный Решатель"
Гомель (Ru)
Проект Мир 2.0 (Ru)
Приёмы стратегии и тактики предвыборной борьбы(Ru/En)
Генератор (Ru)
Персональный сайт Виталия Ильинского (Ru)
Методолог.ru (Ru)
Международная Ассоциация ТРИЗ (Ru)
Персональный сайт Нелли Козыревой (Ru)
Теория эволюции материи и моделей (Ru)
РОО "ТРИЗ-Петербург" (Ru)
Институт Инновационного Проектирования (Ru)
Некоторые материалы по ТРИЗ в эл. варианте (Ru)
Книги Генриха Сауловича Альтшуллера в Интернет магазине "Озон" (Ru)
Московская общественная организация ТРИЗ (Ru)
Ассоциация "Ключевые технологии", Новосибирск (Ru)
ТРИЗ интернет-школа (Ru)

2010 оны намар Өмнөговь аймгийн
Мандал-Овоо сумын Олон-Овоотын
уурхайд е-хэлбэрт шилжүүлэв.
http://batuug.blog.gogo.mn
batuug@gmail.com



Комментариев нет:

Отправить комментарий