воскресенье, 4 июля 2010 г.

Өгөгдөл оруулах төхөөрөмжийн хөгжил

Бичилгүйгээр бодоод л твийтлэх боломж олгосон бүтээл

Бидний өнөөдөр өдөр болгон хэрэглэж байгаа РС буюу personal computer гээч чухам хэзээ үүсээ бол, бас нэлээдгүй чухал үүрэгтэй гар, хулгана зэргийг хэн хэзээ зохиогоо бол? Цаашдаа хөгжсөөр ямархуу болох бол?

Компьютерийн гар болон хулганыг бүхэлд нь нэгэн өгөгдөл оруулах төхөөрөмж гэж нэрлэдэгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Харин хамгийн анхны өгөгдөл оруулах төхөөрөмж нь хатуу цаасыг цоолж шивдэг байсныг мэддэг хүн цөөн байх.

Энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд 1964 онд Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн Дуглас Карл Энгельбарт (Douglas Carl Engelbart) “х ба у байрлалын индикатор“ нэртэй төхөөрөмж зохиосныг өнөөгийн хулганын өвөг эцэг болсон гэж үздэг байна.

Гарны үүсэл Стэнфордын Их сургуулийн мөнөөх л эрдэмтэн Дуглас Карл Энгельбарт (Douglas Carl Engelbart) өнөөгийн гарыг анх зохиосон гэж үздэг байна. Хэрэв та анхааралтай ажиглавал одоогийн гарнаас бараг л ялгарах зүйлгүй шахам харагдаж байгааг зөвшөөрөх биз.

Гэвч одоогийн хэрэглэж байгаа гар маань цаашид ямар болох бол гэдэг асуулт бидний санааг гижигдсээр байна. Мэдээж хэрэг дээр нь кофе, цай мэтийг санаандгүй асгахад ажрахгүй бөх бат болон сайжирч бас хямдрах нь лавтай.

“Механик” гарны ирээдүй Dell компаниас гаргасан iGesture нэртэй гар, хулганыг нэгтгэсэн төхөөрөмж 179-329 $ үнэтэй, худалдаанд гараад хэдэн жил болсон байна. Түүнчлэн резинэн бүрхүүлтэй гарыг бараг хүн бүхэн мэддэг болсон тул энд дурдах нь илүүц биз ээ.

Механик гарны залгамж халааг авсан дараагийн загвар яахын аргагүй Virtual Keyboard буюу лазер мэдрэгчтэй гар юм. Ус асгасан ч тоохгүй, эвдрэхгүй бат бөх, тэгсэн хэрнээ жижигхэн, оворгүй гар гэж ёстой энийг л хэлэх байх даа.

Гарны хөгжлийн явцаас аливаа техникт байдаг нийтлэг үзэгдэл- Хөгжих явцдаа гол үүрэг нь хэвээрээ хадгалагдаж байгаа мөртөө овор нь багасаж, улам бат бөх болж, үнэ нь хямдарч байгааг тодорхой олж харж болно. Товчоор хэлбэл гар нь хөгжлийнхөө хамгийн дээд шат буюу Төгс Төгөлдөр Шийдэл рүү ойртож байна.

Тэгэхээр хамгийн төгс төгөлдөр гар нь ямархуу байх ёстой вэ. Мэдээж компьютерт өгөгдлийг оруулахдаа л хамгийн сайн байх ёстой. Харин яаж, эсвэл юугаар гэдэг л сонин байх болов уу. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэлх өгөгдөл оруулах бүх төхөөрөмж нь хүн өөрийн бодсоныг гараараа шивж оруулдаг зориулалттай тул ГАР гэдэг нэртэй болтлоо хэлбэршиж байжээ.

Хүн бодсон зүйлээ гараар шивэлгүйгээр РС- дээ оруулж болох уу? Энэ асуултыг арай өөрөөр тавибал хүний бодсон зүйлийг ямарч зовлонгүйгээр, шидэт саваагаар дохисон мэтээр яаж РС-д оруулах вэ. Үүний хариулт аль хэдийн олдсон байна.

Кэмбриджскийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд хүний нүдний хөдөлгөөнөөр шивэх the Inference Group Dasher гэдэг нэртэй төхөөрөмж сэджээ. Энэ нь ердийн РС дээр суурилсан гурван ширхэг вэб камераас тогтох бөгөөд дэлгэцэн дээр гарч байгаа үсэг тооны алин руу харж байгааг нь ялгах чадвартай программыг бас зохиожээ. Эдгээр вэб камер нь ердийн бидний байна ашигладагтай адил төдийгүй, дээрх программыг сайтаас татаж авч болох тул та ч гэсэн “нүдээрээ” буюу хуруугаа ч хөдөлгөлгүй шивж болох нь байна. Иймэрхүү төхөөрөмж нь элдэв өвчний улмаас гар болон хуруугаа хөдөлгөж чадахгүй хүмүүсд ямархуу их боломж олгохыг ойлгоход сод ухаан хэрэггүй юм.

Нүдний хөдөлгөөнөөр үсэг шивэх нь өгөгдөл оруулах төхөөрөмжийн хамгийн төгс төгөлдөр шийдэл хараахан биш ажээ. Юу гэвэл хүний бодлыг мэдэрдэг төхөөрөмж бүтээгээд, үүнийгээ ашигласан “Тархины хөл бөмбөг”, “Тархины сагсан бөмбөг” нэртэй тоглоомууд зохион бүтээсэн нь худалдаанд аль хэдүйн гарчээ.

Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээг үзвэл, хүний бодлыг зайнаас мэдэрч богино хэмжээний захиа (твиттер) бичсэн байна. Джастин Виллиэмсын зөвлөгөөгөөр Висконсины их сургуулийн докторант Адам Вилсон бүтээсэн энэ бүтээл нь Time сэтгүүлийн 2009 оны хамгийн шилдэг 50 бүтээгдхүүний нэгээр шалгарсан байна.

Бичсэн Т.Батууг 2010 он

Ашигласан материал

http://www.membrana.ru

http://www.xakep.ru

http://www.computerra.ru

Timesonline

Твиттер Уилсонаhttp://www.time.com/time/specials/packages/article/0,28804,1934027_1934003_1933954,00.html

Комментариев нет:

Отправить комментарий