суббота, 2 октября 2010 г.

Шинийг сэдэх арга билэг-2. Шинийг сэдэх энгийн аргууд

Энэ бүлгийг PDF форматаар татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.
2.   Шинийг сэдэх энгийн аргууд
Шинийг сэдэх өргөн тархсан аргууд нь:
· адилтгах,
· урвуугаар нь үйлдэх,
· хүнчлэх,
· зөгнөх.
2.1. Адилтгах
Шинийг сэдэх адилтгах аргын үед амьд байгаль, уран зохиол зэргээс санаа авч хуулж ашигладаг. Жишээлбэл, амьд байгалийн зарчмуудыг техникт хуулж хэрэглэдэг бионик гэдэг салбар шинжлэх ухаан үүссэнээр дүүжин гүүр (аалзны тор), өнгөө сольдог нүдний шил (хамеолон гүрвэл)- ийг бүтээжээ.
Адилтгал нь ихэнхдээ дараах байдалтай явагдана. “Хэрвээ А нь а, в, с шинж чанартай бөгөөд d болно; тэгвэл В нь а, в, с шинж чанартай учраас В нь d байх болно”.
Жишээлбэл, “Сайн автомашин нь дугуй, хөдөлгүүртэй байхаас гадна хэмнэлттэй байдаг. Тэгвэл сайн трактор нь дугуй, хөдөлгүүртэй байгаа учир сайн трактор ч гэсэн хэмнэлттэй байх ёстой”.
Зураг 2.1Дууриамал арьс — бүрхүүл «ламинфло»: а — хөндлөн зүссэн байдалб — савхыг АБ шулууны дагуу зүссэн байдал; 1— дээд үе; 2 — дунд үе; 3 — дунд үеэн дэхь уян савхнууд; 4 — савхны хоорондх орон зайг дүүргэсэн зөөлөвч шингэн (хар өнгөөр дүрсэлсэн); 5 — доод үе; 6 —загварын их бие.
Жишээ 2.1. 2002 оны олимпын усанд сэлэлтийн тамирчдыг далайн гахайн арьсаар хийсэн өмсгөл хэрэглэхийг хоригложээ. Ийм өмсгөл хэт бага эсэргүүцэлтэй учир зарим тамирчдад илт давуу байдал олгохоос болгоомжилсон хэрэг. Далайн гахайн арьснаас бага эсэргүүцэлтэй даавууг хаана ч үйлдвэрлээгүй байгаа боловч зарим нэг санааг дэвшүүлжээ. Далайн гахайн арьс уян налархай бүтэцтэй байдаг нь усны эрчилсэн урсгал үүсэх байдлыг арилгаж, хамгийн бага эсэргүүцэлтэй нөхцлийг хангаснаар усан онгоц нь хурдаа 15-20 хувиар нэмэгдүүлж чадах гэнэ. (http://dic.academic.ru сайтаас авч ашиглалаа.)
Жишээ 2.2. Алдарт Леонардо да Винчи шувуу шиг далавчаараа дэвж нисдэг төхөөрөмж зохиохоор оролдон, зураг төсөл гаргаж байсан нь өнөөгхүртэл хадгалагдан үлджээ. Харин анхны нисдэг төхөөрөмж- нисэх онгоц нь үүнээс өөр зарчмаар газраас хөөрсөн юм. 
Жишээ 2.3. Япончууд дизайн зохиохдоо бионикийн үүднээс ханддаг нь илт ажиглагддаг. Саяхнаас ашиглалтанд орсон Shinkansen 500 Series гэгч хэт хурдан суман галт тэрэгний урд хэсэг нь байгаль эх олон зууны хөгжлийн туршид бий болгосон шувууны хошууны хэлбэрийг хуулбарласан байна. Ийм хэлбэр нь агаарын эсэргүүцлийг мэдэгдэхүйц багасгадаг учир хөдөлгөөний үед зарцуулагдах түлшийг 15% хэмнэх гэнэ. (www.design-management.ru сайтаас авч ашиглав.)
Адилтгах арга нь шинэ санааны дажгүй үүсвэр болдог ч сохроор хуулбарлаж болохгүй.
Жишээ 2.4. Уурын тэргийг анх зохиогчдийн нэг нь английн инженер УильямБрунтон юм. Тэрээр анхны загвараа морь шиг алхдаг хийхээр оролдсон байна1813 оны 5- сарын 22- нд патентаа авсан бүтээл нь “Механик аялагч” нэртэй байжээ. (www.catskillarchive.coml сайтаас авч ашиглалаа.)
Адилтгах нь грекүүдийн болон дундад зууны үед мэдэгдэж байсан их эртний ойлголт юм.
Жишээ 2.4. В.Вестингауз галт тэрэгний бүх цуваанд жигд үйлчлэх тоормос зохиохоор удаан хайсны эцэст санаандгүйгээр өрөмдлөгийн машин шахсан агаараар ажилладагийг мэдсэний эцэст санаагаа олжээ.
Адилтгалыг буруу хэрэглэсэн тухай сонирхолтой жишээг биологч П.Медавар, Ж.Медавар нар өгүүлсэн байдаг. Хүний гар хөдөлмөрийн багаж зэвсэгний үүрэг гүйцэтгэхээс гадна биений үргэлжлэл болдог. Бичил дуран авай, оддын дуран зэрэг нь хүний харааг эрс сайжруулдаг. Хувцас нь амьтны арьстай төстэй үүрэг гүйцэтгэж хамгаалдаг. Антибиотик нь хүний биен доторх эсрэг биетийн хийж чадаагүй үүргийг гүйцэтгэж, цусанд орсон халдварыг устгадаг. Харин гейгерийн тоолуур нь рентген туяаг тоолдог бөгөөд хүн энэ талаар ямар ч чадваргүй юм. Иймэрхүү төхөөрөмжийг заримдаа “гадна эрхтэн” ч гэж нэрлэдэг.
Хүний эрхтэнгүүд маш аажмаар хэдэн зуун жилийн турш өөрчлөгдсөөр ирсэн нь илэрхий. Хүний өөрийн эрхтэн нь эволюц хөгжлөөр өөрчлөгдөхийн чацуу түүний “гадна эрхтэн” нь бас л зэрэгцэн хөгжиж байжээ. Байнга хөгжиж ирсний дүнд ямар ч үүрэггүй болж зарим зүйл үлджээ. Жишээлбэл, хүний нүүрний үс, сахал, пиджакны энгэр дээрх товч гэх мэт.
Гэсэн хэдий ч хүний эволюц болон “гадна эрхтэний” эволюц нь хангалттай ялгаатай хөгжиж ирсэн байна. Ердийндөө хүний эволюц нь удамших замаар явагддаг. Харин “гадна эрхтэний” эволюц нь нэг үеэс нөгөө үедээ мэдээлэл удамшлын бус замаар дамжсны дүнд явагддаг. Мэдээж үүнд хэл чухал үүрэгтэй. Чухам хэл ийм мэдээллийг дамжуулахдаа илүү хурдан учраас “гадна эрхтэн” нь хүний эволюц хөгжлөөс түрүүлдэг ч байж болох юм.
Эцэст нь тэмдэглэхэд ердийн эволюц нь эргэж буцалтгүй явагддаг бөгөөд хүний хөгжил нь урвуугаа хөгжинө гэж хүлээлтгүй юм. Харин хүний нийгмийн үе хоорондын соёлын холбоо бүтнээрээ бүрмөсөн устсан үед “гадна эрхтэний” эволюц нь хэрэгтэй болж буцаж хөгжиж ч магад юм. Гагцхүү хүн төрөлхөн ийм зүйлийг гаргуулахгүй гэж найдах л үлдэж байх шив.
Ихэвчлэн тохиолддог алдаанууд нь сохроор хуулбарлах юм. Хүмүүс яаж хийж байна, тэрийг нь дууриагаад л болоо. Энэ үйлдлийг хуулаад, хүнийг роботоор солиод гүйцээ. Ингэж хийсэн зүйл бүтэхгүй байх нь элбэг.
Гэтэл ямар нэг үйлдлийг гүйцэтгэхэд физикийн өөр зарчим хэрэглэх нь арай амархан байна.
Иймэрхүү алдааг бусдын бүтээсэн зүйлийг хуулдаг үйлдвэрлэгчид их гаргадаг. Тэд нөгөө эдлэлээ судлахад нэлээдгүй хугацаа, хөрөнгө хүч зарцуулдаг. Хэдэн жилийн дараа хүссэн зүйлээ арайхийн хийж чаддаг болоход нь дууриаж байсан анхны бүтээгдхүүн нь шал өөр болон хөгжсөн байдаг.
Жишээ 2.5. 1543 онд Португалийн далайчид Японы өмнө зүгийн жижигхэн арал Танэгашимад буудаллажээ. Тэр үед “буу” хэмээн нэрийдсэн галт зэвсгийг тэд ихэд биширчээ. Арлын ахлагч их үнээр хэдэн буу худалдан авч арлын уран дархчуудыг цуглуулан бууг яг дууриалган хийсэн боловч байндаа огт тусахгүй байжээ. Яаж ч оролдож, хэчнээн туршсан ч учрыг үл олсон тэдний нэгэн дархан нь нас биед хүрсэн охиноо Португалийн далайчинд эхнэр болгон явуулж бууны нууцыг олох даалгавар өгчээ. Арав гаруй жилийн дараа охин нь бууны нууцыг олон эргэн ирж анхны бууг үйлдвэрлэснээр өмнөд нутгийнхан тэр үедээ ихэд хүчирхэгжсэн гэдэг.
Жишээ 2.5. Нисэх онгоцны анхны загварыг зохиогчид далавчинд ирэх дагуу гулзайлгах хүчтэй яаж тэмцэхээ сайн мэдэхгүй байлаа. 1895 онд Ф.Шаню давхар далавчтай онгоц зохиож, далавчны хоёр давхарыг хооронд нь босоо тулгууруудаар бэхлэсэн нь гүүрний бүтэцтэй тун төстэй болжээ. Арга ч гүй юм, учир тэрээр гүүрийн зохион бүтээгч мэргэжилтэй байсан учир өөрийн ажлын онцлогоо далавчийг хүндрүүлэхгүйгээр бэхлэх асуудалтай адилтгаж харжээ.
Адилтгах аргыг яаж хэрэглэвэл зөв вэ?
1. Судлаж байгаа зүйлийнхээ хийцийн онцлог болон үндсэн зарчмуудыг тодруулах.
2. Энэ зүйлийнхээ биелүүлж байгаа үүргээр тэргүүлдэг техникийн салбарыг тодруулах.
3. Тэргүүлэх салбарын туршлага дээр тулгуурлан, байгаа материал, туршлагаараа хийцийн онцлог болон үндсэн зарчмыг давтаж хийх.
4. Ингэхдээ эх хувийн дутагдлыг тооцоод, илүү шинэ тал бодож олох.
Иймэрхүү маягаар л өрсөлдөх чадвартай шинэ бүтээл бий болно.
АНУ- д реверс-инжиниринг (reverse-engineering) гэж нэрлэгддэг өөр нэгэн арга дэлгэрсэн байна.
Энэ арга нь зах зээлд өргөн дэлгэрсэн аль нэгэн бүтээгдхүүнийг санааг нь хулгайлах юм. Олон компаниуд бүтээгдхүүнээ борлуулж биш, харин дагалдах эд, зүйлээс их ашиг олсон байдаг. Жишээлбэл, хэвлэгчийн хор зарахад хэвлэгчээ зарснаас илүү ашигтай байна.
Хэвлэгчийн хорыг дахин цэнэглэж бизнес хийдэг компаниуд бас бий.
Техникийн тэргүүлэх салбарын тухай эргэж ярилцъя.
Энгүүндээ бол дээд зэргийн цэвэр гэдэг үгийг бид анагаах ухаанд, мэс заслын орчинтой холбож төсөөлдөг. Өөрөөр хэлбэл цэвэр орчин гэдэгт тэргүүлэх салбар нь анагаах ухаан байна. Тэгвэл дандаа ийм байдаг уу гэдгийг электроникийн үйлдвэрлэлийн жишээн дээр авч үзье.
Жишээ 2.5. Микропроцессорын үйлдвэрлэлийн үед ажиллагсад, үйлдвэрийн өрөө тасалгааг дээд зэргийн цэвэр байлгахыг шаарддаг. Энэ нь хумсны толион чинээ ганц микропроцессор нь дотроо сая ширхэг транзистороос бүрддэгтэй холбоотой. Талст дээр хамгийн жижиг тоосны ганц ширхэг л байхад хэдэн мянган транзисторыг бяцлах аюултай гэнэ. Дээд зэргийн, хэт цэвэр энэ өрөөнд нэг шоо фут (ойролцоогоор 0,3 метртэй тэнцдэг) агаарт тоосны ширхэг ганцаас илүү байхыг зөвшөөрдөггүй нь мэс хагалгааны өрөөнийхөөс 10000 дахин цэвэрт тооцогдож байна. Үүний тулд агаар шүүж цэвэрлэх аварга том систем ажилладаг нь өрөөн доторхи агаарыг минутанд 10 удаа бүрэн солидог гэнэ. Мөн ийм цэвэр орчинг хангахын тулд ажилтнууд нь цахилгаанждаггүй тусгайлсан эдээр үйлдвэрлэгдсэн “BunnyPeople™ хувцас” гэж нэрлэдэг өмсгөлийг өмсөх ёстой байдаг.
Жишээ 2.5. Их өндөрт нисч байгаа нисэх онгоцны гаднах агаарын хэм -40 оос доош байдаг байна. Ийм хүйтэнд хөдөлгүүр гэнэт саатаж унтарсны дараагаар тос нь царцсны улмаас осол гарч байсан байна. Ийм үзэгдлээс урьдчлан сэргийлж, хэт хүйтэнд царцдаггүй тосыг “зохиомлоор” гаргаж авсан нь “супер” гэсэн тодотголтой болжээ. Энэ тосыг одоо ердийн автомашинд хүртэл зориулан үйлдвэрлэдгийг бид өнөөдөр хэрэглэж дассан байна.
Жишээ 2.6. “Тойота” компанийнхан авто машин төдийгүй, байшин “үйлдвэрлэдэг” байна. Ингэхдээ автомашины үйлдвэрлэлд ашигладаг тэргүүний технолог болох хамгаалалтын систем, агааржуулалт, багтаамж сайтай цахилгаан тэжээлийн бүдүүвч зэргийг шууд хуулбарладаг ажээ.
Урвуугаар үйлдэх буюу эсрэгээр нь адилтгах аргын үед ямар нэгэн зүйлийг эсрэгээр нь хийдэг. Энгийнээр хэлбэл, толгойг нь уруу нь харуулах, хөл толгойг нь алдуулах гэж ч болох юм.
Энэ аргын үед хэрэв өмнө нь эд юмсыг гаднаас нь авч үзэж байсан бол дотроос судласнаар хүссэн үр дүндээ хүрдэг юм. Өмнө нь нэг босоо зүйл өгөгдсөн бол урвуугаар үйлдэх үед хэвтээгээр нь байрлуулж, эсрэгээр нь хийнэ.
Урвуугаар үйлдэх үед хөдөлгөөнтэй зүйлийг хөдөлгөөнгүй болгож, тэгш хэмтэйг тэгш бус, сунгаж байсныг шахдаг. Урвуугаар үйлдсэн жишээ – хүлээн авагч болон дамжуулагч, цахилгаан үүсгүүр болон цахилгаан хөдөлгүүр юм.
Жишээ 2.7. Маш олон төрлийн спортын тамирчдийг дасгал хийхэд зориулсан төхөөрөмжүүд нь урвуугаар үйлдэх аргаар бүтээгдсэн байдаг. Гүйлтийн зам, дугуйн дасгалын төхөөрөмж гэх мэт. Зураг дээр шүхрээр буухдаа дасгал хийдэг төхөөрөмж харуулав.
Зураг. 2.2.


Жишээ 2.8. Автомашин болон нисэх онгоцыг хурдлах үеийн агаарын эсэргүүцлийг судлахдаа тусгайлан бэлдсэн төхөөрөмжинд загвар болох онгоцоо оруулаад, хүчтэй агаараар үлээлгэдэг. Турших ёстой онгоцны загвар хөдөлгөөнгүй байх нь хэмжилтийн тоног төхөөрөмж суурилуулахад хялбар болгоно. (зур. 2.2).
Урвуугаар үйлдэхийг тодруулж үзье:
1. Үүргийг нь урвуулах. Үүрэг гүйцэтгэнэ эсвэл эсрэгээр нь үйлдэнэ.Халаах - хөргөх, татах - түлхэх, байгуулах – эвдэх гэх мэтчлэн.
Жишээ 2.9. Дархан хотод Болгарчуудын барисан 16 давхар байшинг урвуугаар нь буюу эхлээд хамгийн дээд талыг нь бариад, тэрийгээ тусгай өргөгчүүдээр өндийлгөсний дараа, доор нь 15 дахь давхрыг гэх мэтээр барьжээ.
Жишээ 2.10. Манай говийнхон олон тэмээг нэг дор хашихын тулд хашаа баридаггүй гэнэ. Үүний оронд малчид нүх ухаж “хашаа барьдаг”. Тэмээ гүехэн шуудууг ч алхаж гарч чаддаггүйтэй энэ нь холбоотой юм байна.
2. Бүтцийг урвуулах. Бүтэц гэсэн ойлголтонд системийн бүрэлдхүүн болон түүний дотоод хийц ордог. Олон хэсэг – цөөн хэсэг, нэгэн төрөл – янз бүрийн хэсэг, цулгуй – сараалжин бүтэц, цул - тасалдсан - хоосон, тогтвортой – эрчимтэй бүтэц, шугаман – шугаман бус, шаталсан – нэгэн түвшний гэх мэтчлэн.
Жишээ 2.11. Электрон техникт маш олон эд ангийг нэгтгэх ажиллагаа хийгдэж байна. Өмнөд Солонгосын Samsung корпораци Hummingbird гар утасны чипний залгамжлагч гэж болох Orion хэмээн нэрлэсэн шинэ чипээ танилцууллаа. Уг шинэ платформ нь 1GHz хоёр цөмт ARM Cortex A9 CPU дээр суурилсан бөгөөд график дүрслэлийн хувьд илүү өндөр хүчин чадалтай юм. Тодруулбал, гурав хүртэлх тооны дэлгэцийг дэмжиж ажиллах гэнэ.  Orion шинэ чип нь тоглоом тоглох, видео тоглуулах зэрэгт гайхалтай ажиллагааг мэдрүүлэх аж. 
Жишээ 2.12. Бид автомашины их биеийг харьцангуйгаар солигддоггүй зүйлийн тоонд оруулдаг. Тэгвэл энэ ойлголтоосоо татгалзах цаг болжээ. Хөнгөн тэрэгний их биеийг сольдог хийх санааг General Motors компанийн инженерүүд санал болгож байна. Ингэхийн тулд тэрэгний их биеийг тусгай түгжигчээр тогтоодог болгохоос гадна машины суудал, хянах самбар зэргийг их биетэй нь холбохгүйгээр төсөл гаргасан байна.
Каринка с сайтаwww.gm.com
Урьд нь ачааны тэрэгний чиргүүлийг сольдог хийсэн юм. Тэрнээс ч өмнө галт тэрэгний чиргүүл нь олон янзын болсон билээ.
Жишээ 2.13. Pentax гадаад өнгө үзэмжийг нь хүссэнээрээ өөрчлөх боломжтой шинэхэн загварын Optio RS1000 камераа танилцууллаа. Уг камер нь кредит карт шиг хэмжээтэй ба нүүрэн талыг нь солих боломжтой. Одоогийн байдлаар 11 төрлийн загварын нүүр худалдаанд гаргаад байгаа юм.  Энэхүү камер нь 14 мегапиксел, 4X zoom-тэй, 3 инчийн LCD дэлгэцтэй аж. (http://tech.news.mn сайтаас авлаа)
3. Хэлбэрийг нь урвуулахТөвгөр - хотгор, зузаан - нимгэн, хавтгай - эзлэхүүнтэй, арзгар - гөлгөр, гадна – дотор тал, тасралтгүй – тасархай гэх мэтчлэн.
Жишээ 2.13. Усанд буюу агаарт их хурдлах ёстой биетийн урд үзүүрийг эсэргүүцэл бага байлгахын тулд шөвгөр хийдэг билээ. Гэтэл усан доогуур хэт хурдтай харвагч бөмбөгний хошууг үүнээс урвуугаар нь хийсэн байна.
Жишээ 2.13. Өнгөрсөн зууны гучаад оны үеийн нисэх онгоц зохион бүтээгчдэд нэг том асуудал тулгарчээ. Энэ нь “флаттер” гэж нэрлэгдсэн үзэгдэл байсан бөгөөд энэ нь нисэх онгоц хурдны тодорхой хязгаарт хүрэхэд маш хүчтэй чичиргээ үүсэх явц юм. Энэ үзэгдлийг байхгүй болгохоор олон тооны оролдлого хийсний үр дүнд далавчны урд ирмэгийг зузааруулж баймээж нь амжилтанд хүрсэн байна. Харин дараагаар нь судлаач Ю. Залесский шавьж судлаж байгаад, зарим нисдэг шавьжны далавч нь урд хэсэгтээ яг ийм бүтэцтэй байдгийг илрүүлсэн байна.
5. Үзүүлэлтийг урвуулах. Эсрэг чанартай үзүүлэлт. дамжуулагч- диэлектрик, урт -богино, бараан - гэгээлэг, хатуу - зөөлөн.
Жишээ 2.14. Бод малыг тамгалахдаа тамгаа галд улайсгасдгийг бид мэднэ. Гэтэл эсрэгээр нь шингэн азотоор хөргөж тамгалах арга гарсан байна.(http://forum.horses.in.ua сайтаас зургийг авав)
Жишээ 2.15. Хуруугаа санамсаргүй эсгэж, зүсчлээ гэхэд хамгийн түрүүнд хэрэглэгддэг шархны туузыг “өнгөгүй” хийх санаа гаргажээ. Ингэснээр хүний хурууны өнгөнөөс ялгарахгүй байх аж.

Шингэн аккумуляторын ажиллагааны зарчим. Зүүн талаас – төхөөрөмж цэнэглэгдэхэд бэлэн байна. Төв хэсэгт – батарей цэнэглэж байна. Баруун талаас – бүрэн цэнэглэгдсэн цахилгаан-химийн элемент. Хөх өнгөөр магни, ногоон өнгө – электролит, шар өнгө – сурьмааг тус тус тэмдэглэв (Arthur Mount авсан зураг)
Жишээ 2.15. АНУ- ын Массачусетийн технологийн дээд сургуулийн профессор Дональд Сэдовей (Donald Sadoway) “шингэн” аккумулятор зохиосон байна. Цэнэглэх үед шингэн аккумуляторын электролит нь хайлж, электрод нь ургадаг. Харин цэнэгээ алдах үед эсрэгээрээ: ачаалалд электродууд (ион хэлбэртэй) хайлж электролитэнд уусаж багасдаг. (www.technologyreview.com/ сайтаас авлаа)
5. Урвуу холбоо. Холбоотой байна – холбоогүй байна. Эерэг – сөрөг холбоо.
Жишээ 2.16. Холбоотой- салгаатай. Энэ зарчмаар маш олон төрлийн холбооны төхөөрөмж ажилладаг. Жишээлбэл, Samsung компаниас хамгийн сүүлд гаргасан гар утасны камер нь “инээмсэглэх” гэсэн функцтай учир зургаа авахуулж байгаа хүнийг инээх үед л “өөрөө зураг авдаг” байна.
Жишээ 2.17. Автомат удирдлагатай системийн бүдүүвчинд сөрөг буцах холбоог ашигладаг. Хэмжиж байгаа утгаа өгөгдсөн утгатай харьцуулж тэг хүртэлх утгыг хэмждэг. Энэ нь буцах холбооны зарчим юм. Эерэг буцах холбоог өсгөгчийн бүдүүвчинд ашигладаг. Ирсэн дохиог өгөгдсөнтэй нийлүүлж, улмаар ихэсгэдэг (өсгөдөг).
6. Орон зайг урвуулах. Байрлалыг нь огторгуйд 90o болон 180oэргүүлэх.
Жишээ 2.18. Ачаа ачигч ердийн машин урагш хойшоогоо явдаг. Гэтэл хөндлөн чиглэлд шилжиж чаддаг дугуйтай ачигч зохиогджээ. (www.airtrax.com сайтаас зургийг авч ашиглалаа.).
зур. 2.4
Жишээ 2.18. Усан онгоц хөвдөг томоохон гол мөрний гүүрүүд нь дундуураа салж, дээшээ өргөгддөгийг бид киноноос үзсэн. Дээш нь өргөдөг биш харин хажуу тийш нь эргүүлдэг хийцтэй байвал эрчим хүчний хэмнэлттэй, хялбар хийцтэй болно гэсэн санааг 1970- аад онд арван жилийн сурагчид гаргажээ. Энэ хүртэл ийм гүүрийг хэн ч санаачлаагүй хэрэг биш л дээ. Парисын цамхагаараа нэрд гарсан инженер Эйфелийн Санкт-Петробург хотод барьсан гүүрийн эргэж салдаг хэсэг нь 23 м алслалтай байжээ. Хамгийн гол нь хүүхдүүд маань мартагдсаныг сэргээж, шуугиан тарьж анхаарал хандуулсны дүнд украйны Николаевск хотын Буг гол дээгүүр салдаг хэсгээрээ 134 метр гүүр барьжээ. (Гэрэл зургуудыг www.gnrtr.ru болон )
Зураг. 2.5.

7. Хугацааг урвуулахХурдан - удаан, тасралтгүй үргэлжлэх – эгшин зуур таслах (квантаар хуваах), өнгөрсөн - одоо - ирээдүй.
Жишээ 2.19. Шоколадан бүрээстэй зайрмагийг үйлдвэрлэхдээ эхлээд доторх сүүтэй хсэгийг бэлэн болгож хөлдөөгөөд, дараа нь халуун шоколанд маш түргэн “умбуулдаг” гэнэ.
Жишээ 2.20. Электрон техникийн хөгжилд аналогоос тоон технолог руу хувьсал байнга явагдаж байна. Анхандаа зөвхөн компьютер болон хэмжил зүйн техникүүдийг хамарсан бол одоо гэр ахуйн төхөөрөмжүүд ч тоон технологтой болж өөрчлөгдөж байна.
Хүнчлэх- гэдэг нь бусдын байранд өөрийгөө тавьж төсөөлөх арга юм. “Хүний арьсанд орох” гэж ч яридаг даа. Бараг л иймэрхүү нэртэй холливудын кино ч байдаг байх. “Арьсаа сольсон нь” нэртэй билүү дээ.
Яг ийм аргыг техникт шинэ зүйл бүтээхэд ашиглаж болдог байна. Гол зарчим нь хүн өөрийгөө эд ангийн оронд тавьж сэтгэснээр урьд нь хараагүй байсан зүйлээ олж хардаг байна.
Зураг. 8 а. Грек самар
Зураг. 8 б. Хушганд нөлөөлөх бүдүүвч
Жишээ 2.22. Грек самарны дотроос идээг нь гаргаж авахад энэ аргыг төсөөлж үзье (Зураг. 8а). Өөрийгөө хатуу ясны дотор байгаа хушганы идээ гэж бодно. Тэнд харанхуй, ер нь онцгүй байнаа тул гармаар байна, тийм биз дээ?
Зураг. 8 в. Хушганд нөлөөлөх хүчний бүдүүвч
Ердийн үед хушгыг яаж хагалдгийг саная. Ихэнхдээ хага цохих буюу бахь хэрэглэдэг. Танд (идээнд) ийм арга таалагдах уу? Сайнаар бодоход Таныг гэмтээж магад юм. Бид хушганд гаднаас нь үйлчилсэн байна (Зураг 8.б –г харна уу). Тэгэхээр бид гаднаас нь биш дотроос нь үйлчлэх ёстой байсан байна (бид урвуугаар үйлдэх арга хэрэглэлээ). Харин Танд өөрт чинь ийм хүч байхгүй байна. Та чинь өөрөө идээ шүү дээ. Тэгэхээр гадны тусламжийг авах хэрэгтэй (дахиад л урвуугаар үйлдэх аргыг хэрэглэлээ).тэгэхдээ энэ хүч нь хаашаа чиглэсэн байх ёстой гээч? Мэдээж хүч идээнээс хушганы ясны дотор гадаргуу луу чиглсэн байна (зураг 8.в- г харна уу). Бид дахиад л урвуугаар үйлдэх аргыг хэрэглэлээ.
Зураг. 8 гХушганд үйлчлэх хүчний бүдүүвч
Зураг. 8 дХушгыг боловсруулах арга
Жишээ 2.21. Исландад өндөр хүчдлийн шугам сүлжээний эрхийг эзэмшдэг Landsnet гэгч компаниас байгаль орчинтойгоо дээд зэргээр зохицсон, цахилгаан соронзон оронг “бага цацруулдаг”, мэдээж хэрэг боломжийн үнэ өртөгтэй шинэ маягийн тулгуурын зураг төслийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 98 төлөөлөгч бүтээлээ ирүүлсэн байна. Үр дүнд цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн тулгуурын ирээдүйн дүр төрхийн нэг ёсны хит-парад зохиогджээ. Landsnet компаниас зарласан уралдаанд оролцогчдын хоёр хэсэгт хувааж болохоор байжээ. Нэг хэсэг нь тулгуурыг зэрлэгдүү гэмээр төсөөлсөн бол, нөгөө хэсэг нь орчиндоо ууссан байдлаар зурсан байна. Тулгуурын зураг төслийн уралдааны 15 мянган еврогийн шагналд австрийн архитектор Себастьян Крен (Sebastian Krehn) “Алхаж байгаа аваргууд” бүтээлээрээ оржээ. Walking Giants нэртэй энэ бүтээл нь гараа өргөөд, хөлөө алцайсан хүний дүртэй юм байна. Зураг дээр харна уу. (www.membrana.ru сайтаас зураг, материалыг авч ашиглалаа.)
Жишээ 2.22. Өндөр хүчдлийн тулгуурыг хүнчлэн зурах санааг Себастьян Кренээс өөр хүмүүс ч гаргажээ. Зүгээр нэг хүн шиг хэлбэртэй биш эрэгтэй эмэгтэйгээр нь хослуулсан, хоорондоо давташгүй “хөшөө” хэлбэртэйгээр тулгуурын төслийг америкийн зохион бүтээгч Томас Шайн, өөрийн туслах Жин Цойгийн хамт зохиожээ. (www.membrana.ruсайтаас зураг, материалыг авч ашиглалаа.)


Несмотря на изрезанный исландский рельеф и предполагаемое разнообразие колоссальных фигур, унификация основных элементов опор (головы, торса, конечностей) должна несколько облегчить и конструирование, и монтаж (иллюстрации Choi+Shine Architects)." style="width: 143.25pt; height: 94.5pt; visibility: visible; "> 


Несмотря на изрезанный исландский рельеф и предполагаемое разнообразие колоссальных фигур, унификация основных элементов опор (головы, торса, конечностей) должна несколько облегчить и конструирование, и монтаж (иллюстрации Choi+Shine Architects)." style="width: 165pt; height: 99.75pt; visibility: visible; ">
Бодлого 5. Хэдэн жил дараалсан зудны үед сумын түргэний УАЗ-469 машин арав хүрэхгүй километр газар 4 цаг гаран цас ухаж хүрснээ телевизийн сурвалжлагчид ярьж байна.
- Цаашдаа яах вэ гэж сурвалжлагч асуухад
- Дахиад нэг машин нэмж авмаар байна гэж сумын дарга нь хариулж байлаа. Та байсан бол Яах вэ?
2.4. Зөгнөх
Зөгнөх арга нь юу хүсч байгаатай холбоотой. Зөгнөх аргыг хэрэглэж шинэ санаа олох нь ердийн биш үйл явц, эд юмсыг ашиглаж зарим зөгнөлт шийдэлд хүрэхэд тустай байдаг. Заримдаа зөгнөл оруулаад ч болох нээ төгс төгөлдөр шийдлийг авч үзэх нь ашигтай. Энэ зөгнөл нь биднийг биелэгдэхүйц шинэ санаа руу хөтлөнө гэдэг итгэл мэдээж байна.
Жишээ 2.25. Испани улсын захиалгаар германы “Херренкнехт АГ” компани нь газар доогуур хонгил ухах дэлхийн хамгийн том машиныг үйлдвэрлэсэн байна. Энэ машин 15 метр диаметртай хонгилыг нэг явалтаар ухаж, улмаар ханыг нь бэхлэх чадвартай ажээ. (www.herrenknecht.com/products. сайтаас авч ашиглалаа.)
Жишээ 2.28. Дээр дурдсан LS 600h машин нь урд болон ар талдаа байрлуулсан хоёр мэдрэгч, салхин шилнийхээ дээхнэ байрлуулсан хоёр камерны тусламжтайгаар замын хөдөлгөөнд оролцохдоо хоорондын зайгаа өөрөө барьж чаддаг төдийгүй хэвтээ тэмдэглэгээ хүртэлх зайг хянаж, жолоогоо залдаг гэнэ. Хэрвээ урд эсвэл ар талаас мөргөлдөх аюул тулгарвал Pre-Crash Safety систем нь түгшүүр зарлаж, аюулгүйн даруулга, хийн дэр гэх мэтийг “байлдааны бэлэн байдалд”- д оруулах ажээ. (www.lexusgb-press.co.uk сайтаас авч орчууллаа.)
Жишээ 2.27. Жолооны хүрд дээр байрласан хэт улаан туяаны мэдрэгч нь жолоочийн толгойн байрлалыг хянах бөгөөд саад тулгарах үед зам руу анхаарахгүй бол, электрон удирдлагаар анхааруулах дохио дуугаргахын хамтаар бас болзошгүй мөргөлдөөнд бэлтгэдэг байна. Ингээд аюул багасахгүй бол хурдаа саахын тулд 0,7 g хурдатгалаар тоормослож эхэлдэг гэнэ. ( http://green.autoblog.com/ сайтаас авч орчууллаа.)
Жишээ 2.28. Ирээдүйд соронзон дэрэн дээр хөвдөг зарчмаар “явдаг” автомашин бий болно гэж М.Хаку “Байж боломгүй физик” номондоо бичиж байна. Ийм соронзон дэр бүтээхийн тулд “ердийн тасалгааны хэмд хэт дамжуулах” чанар бүхий материалыг гаргаж авах шаардлагатай байгаа юм. Соронзон дэрэн дээр явдаг анхны галт тэрэгийг 1984 онд британы Бирмингем хотод ашиглалтанд оруулсан нь олон улсын онгоцны буудлыг ойролцоо орших галт тэрэгний зогсоолтой холбосон байв.
Жишээ 2.29. Цагдаагийнхны баридаг бороохой хатуу цул резин байхаа больж, дотроо уян ган тросстой хийгддэг болсон юм. Одоо үед бүр цахилгаан гүйдлээр цохиулдаг, нулимс асгаруулагчтай хүртэл бороохой үйлдвэрлэгджээ.
Жишээ 2.31. Сурагч бид “указка” гэж оросоор нь нэрлэдэг байсан манай багшийн “заагуур мод” биднийг тавдугаар ангид ороход модон байхаа больж, дотроо тосон балтай сунадаг хэлбэртэй болсон юм. Одоо бол багш нар маань түлхүүрийн оосрон хэлбэртэй, лазерийн гэрлэн заагууртай зогсдог болсон.
Жишээ 2.32. Намайг бага байхад эмчлүүлэгчийн цусны даралтыг хэмждэг аппарат нь хоорондоо холбоотой шилэн гуурсаар гүйдэг мөнгөн устай байлаа. Дараа нь шилэн гуурс алга болж, цагных шиг нүүртэй аппарат гарч ирсэн. Одоо үед хийгээ өөрөө шахаж, өөрөө хэмждэг, хуруу зайтай электрон аппаратыг эмч нар барих болжээ.
Жишээ 2.34. Компьютерийн ердийн “Механик” гарны залгамж халааг авсан дараагийн загвар яахын аргагүй Virtual Keyboard буюу лазер мэдрэгчтэй гар юм. Ус асгасан ч тоохгүй, эвдрэхгүй бат бөх, тэгсэн хэрнээ жижигхэн, оворгүй гар гэж ёстой энийг л хэлэх байх даа.
Тэгэхээр хамгийн төгс төгөлдөр гар нь ямархуу байх ёстой вэ. Хүн бодсон зүйлээ гараар шивэлгүйгээр РС- дээ оруулж болох уу? Кэмбриджскийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд хүний нүдний хөдөлгөөнөөр шивэх the Inference Group Dasher гэдэг нэртэй төхөөрөмж сэджээ. Энэ нь ердийн РС дээр суурилсан гурван ширхэг вэб камераас тогтох бөгөөд дэлгэцэн дээр гарч байгаа үсэг тооны алин руу харж байгааг нь ялгах чадвартай программыг бас зохиожээ. Эдгээр вэб камер нь ердийн бидний байна ашигладагтай адил төдийгүй, дээрх программыг сайтаас татаж авч болох тул та ч гэсэн “нүдээрээ” буюу хуруугаа ч хөдөлгөлгүй шивж болох нь байна. Иймэрхүү төхөөрөмж нь элдэв өвчний улмаас гар болон хуруугаа хөдөлгөж чадахгүй хүмүүсд ямархуу их боломж олгохыг ойлгоход сод ухаан хэрэггүй юм.
Жишээ 2.35. Хүний яриаг компьютерт оруулдаг төхөөрөмж зохиогдож байгааг бид мэднэ. Үүнээс цаашлаад хүний бодлыг шууд бичдэг төхөөрөмж зохиохоор ажиллаж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээг үзвэл, хүний бодлыг зайнаас мэдэрч богино хэмжээний захиа (твиттер) бичсэн байна. Джастин Виллиэмсын зөвлөгөөгөөр Висконсины их сургуулийн докторант Адам Вилсон бүтээсэн энэ бүтээл нь Time сэтгүүлийн 2009 оны хамгийн шилдэг 50 бүтээгдхүүний нэгээр шалгарсан байна.
Жишээ 2.36. Массачусетцийн технологийн институтын мэргэжилтнvvдын санал болгосон шинэ арга нь маш энгийн: та гараа яг л маус барьсан юм шиг хэлбэрт оруулан (эсвэл оруулахгvй ч байж болно), ширээн дээгvvр гvйлгэж, vл vзэгдэгч, эс оршигч “товчлуурууд” дээр нь дарахад компютер таны гарын хөдөлгөөний мэдэрч, vйлдлээ гvйцэтгэх болно. Хамгийн сонирхолтой нь хулганагvй гараараа хулганатай мэт “авирлах” хэрэглэгчийн гарны доогуур шагайж харахад тэнд vнэхээр ямар ч бодит биет байхгvй болохыг та анзаарах болно. Энэхvv шинэ технологийг Mouseless (хулганагvй) гэж нэрлэдэг ажээ. (www.caak.mn сайтаас)
Жишээ 2.37. Хямд эрчим хүч гаргаж авах шинэ хувьсгалт арга нээгдэв. Орчин үеийн шинжлэх ухаан энэ зорилгодоо тогтмол шинэчлэгдэж байдаг агаар мандлыг ашиглах санаа дэвшүүлээд байна. Бразилийн эрчим хүчний мэргэжилтнүүд агаарын чийг нь эрчим хүчний өмнө судлагдаагүй асар их нөөц гэж үзжээ.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор агаарын чийгшилт өндөртэй нутгийн агаараас эрчим хүч гарган авах нь нарны эрчим хүчийг ашигласнаас ч илүү үр дүнтэй гэж үзэв. Түүний нэг онцлог нь шинэ эрчим хүч гаргах төхөөрөмж ямар ч газарт ямар ч ч цагаар ажиллах давуу талтай байна. Ойрын үед агаараас цахилгаан эрчим хүч гаргах төхөөрөмжөө танилцуулахаар бразиличууд амлаад байна. (ISRA.com/AP сайтаас авлаа.)
Жишээ 2.38. Улаан нүдэн гаригийг шинжлэн судлахаар 2012 онд “Сониуч” нэртэй автомашины хэмжээтэй робот машин  илгээх гэж байна.  2.4 тэрбум  ам.долларын өртөгтэй уг төхөөрөмж одоогоор  НАСА-гийн  Ангараг гаригийг судлах шинжилгээний лабораторид  хөлд орж байгаа гэнэ.  Технологийн шинэ дэвшил болох уг машиныг судалгаа шинжилгээ хийх хамгийн орчин үеийн аргад тооцож байна.  Хоёр жилийн өмнө Улаан нүдэн гариг дээр буусан түр зуурын буулт нь эрдэмтдийг ийм машин хийхэд хүргэсэн аж. Уг робот машины  хүчин чадал өгүүлшгүй  бөгөөд гариг дээрх нэг өдрийн үйл явцын зургийг авч, дэлхий рүү илгээх аж.

Гэвч эрдэмтдийн тооцож буйгаар 2011 оны эцсээр төлөвлөж буй Ангараг руу хөөрөх “Сониуч”-ийн  аялалд нэлээд цаг хугацаа, мөнгө шаардагдах гэнэ.  Цөмийн цэнэглэгчийг “Сониуч” хөөрөхийн  дөнгөж өмнөхөн суурилуулах бөгөөд одоогоор зургаан моторт дугуй болон бусад төхөөрөмжүүдийг байрлуулж байгаа гэнэ. (
http://tech.news.mn сайтаас авч ашиглав.)
Дээр дурдсан аргууд нь бүтээн туурвих энгийн бодлогыг шийдэж чадаж байсан боловч, харамсалтай нь хамаагүй илүү төвөгтэй орчин үеийн ихэнх бодлогыг хүчирдэггүй, хугацаа их алддаг байна. Эдгээр аргуудын нийтлэг дутагдал нь боломжит бүх хувилбарыг дэвшүүлж чаддаггүй, дэвшүүлсэн хувилбаруудыг шүүн үзэх бодитой шалгуургүй байсанд оршино.
Шинийг Сэдэх Бодлогын Онол үүсэхээс өмнөх үеийн шинийг сэдэх энгийн аргуудын тухай танилцуулга үүгээр дуусч байна.
Ашигласан хэвлэл
1. Альтернативные методы решения технических задач http://www.expert.ru/h/
2. П.Медавар, ДЖ.Медавар. Наука о живом, Мир, Москва, 1983http://scilib.narod.ru/l
3. Каку.М Невозможная физика. (Орос хэлээрх хэвлэл)
4. Негодаев.И.А Философия техники. http://polbu.ru/negodaev_engineeringphilo/
6. Учебное пособия по логике А.А. Ивинhttp://www.gumfak.ru/downs/down00178.shtml
7. А.Шнейдер, Ph.D., Я.Кацман, Г.Топчишвили. Наука Побеждать в инвестициях, менеджменте и маркетинге (Орос хэлээрх хэвлэл)http://vse-knigi.su/book/60938
8. Р.Декарт “Ухаанаа удирдах дүрэм” "Правила для руководства ума" (Орос хэлээрх хэвлэл) http://www.koob.ru/decart/pravila_dla_rukovodstva
9. Система законов развития техники
(основы теории развития технических систем) Ю.П.Саламатов
http://www.i-u.ru/biblio/archive/salamatov_sistema/


Комментариев нет:

Отправить комментарий